Олон Улсын Сансрын Станц: 2-р Хэсэг "Жингүйдэл"

1/19/2014

Олон Улсын Сансрын Станц (ОУСС) хүний бүтээсэн хамгийн том хиймэл дагуул бөгөөд жингүйдлийн байдал маш олон чиглэлээр судалгаа шинжилгээ хийх боломжийг хүн төрөлхтөнд олгодог.

Хөвж буй улаан лоолиуд
Жингүйдлийн байдалд жижиг хүнгүй сансрын станц ашиглан судалгаа хийх боломжтой хэдий ч энэ нь олон дутагдалтай талтай юм. Харин ОУСС нь хэмжээгээр том байнгын хүний хяналтын дор ажиллах боломжтой. Тиймээс ч удаан хугацаагаар судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлэх боломжийг олгодгоороо илүү талтай юм. 

Судалгаа шинжилгээний голлох салбарууд нь астробиологи, астрономи, хүний судлагаа, сансарт ашиглах эмийн судалгаа, амьдралын болон физикийн шинжлэх ухаан, материалын судалгаа, сансрын болон дэлхийн цаг агаарын байдал зэргүүд юм.

Жингүйдлийн байдалд байдаг хэдий ч ОУСС нь байнгын хөдөлгөөнд байх шаардлагатай байдаг. Хэрвээ хурдаа хасаж зогсвол дэлхийн татах хүчнээс болж дэлхийрүү унах юм. Гэхдээ олон хүмүүс жингүйдэл гэдгийг "Zero Gravity" (буюу татах хүч байхгүй орчин) гэж ойлгодог. Гэвч илүү нарийн хэллэг бол "Microgravitiy" буюу микро татах хүчний орчин юм.

ОУСС-ээс авсан сүүлт одны зураг
Энэ нь дэлхий татах хүчний нөлөөлөл маш бага орчин гэсэн үг бөгөөд сансарт хаана ч гэсэн үргэлж ямар нэг зүйлийн татах хүч байдаг байна. ОУСС нь дэлхийгээс хичнээн хол зайтай хэдий ч хэрвээ дэлхий дээрх татах хүчийг 100% гэж үзвэл станц дээрх хэмжээ нь 90%-тай тэнцүү юм. Өөрөөр хэлбэл дэлхий дээр 100кг жинтэй хүн байлаа гэж үзвэл ОУСС дээр тэр хүний жин 90кг байна гэсэн үг юм.

Ингээд үзэхээр дэлхий татах хүчний зөвхөн 10%-аас тасарсан хэдий ч яагаад сансрын нисгэгчид болон сансрын станц буцаад уналгүй байдаг юм бол гэсэн асуулт үүсэх юм. Үүний хариулт бол тэд бүгд чөлөөт уналтын байдалд байдагт оршино. Вакум дотор ямар ч жинтэй байсан хамаагүй бүх зүйл адил хурдтай унадаг. Дэлхий дээр бол агаарын эсэргүүцлээс болж аливаа зүйлс өөр өөр хурдтай унадаг харин вакум орчинд жингээс үл хамаарч бүгд адил хурдтай унадаг гэсэн үг юм. Тиймээс сансрын станц дээр байгаа бүх зүйлс харилцан адил чөлөөт уналт хийж байгаа учраас сансрын станц дотор байгаа хүмүүст хөвж байгаа юм шиг болдог байна.

Үүнээс үзэхэд ОУСС-ын станц хайшаа унаж байгаа юм бол? Дэлхүүрүү татагдаж байгаа бол дэлхий дээр унаж таарах юм шиг санагдавч нэг зүйлийг энд санах хэрэгтэй. Дэлхий дээр аливаа зүйлийг урагш шидэхэд татах хүчний нөлөөллөөс унадаг. Харин шидэх үеэс эхлэн унах хүртэл замыг нь харвал бага багаар хайзаж унасан байдаг. Мөн сансрын станцууд бүгд дэлхийг тойрон эргэж байдаг. ОУСС станцын дундаж хурд 7,66 км/секунд (27,600 км/цаг) байдаг байна. Энэ хурдаар явж дэлхийрүү унахад энэ нь дэлхий бөмбөрцгийн муруйлттай таарддаг учраас байнга унасан ч тухайн дэлхийрүү унадаггүй гэсэн үг юм. 



Жингүйдлийг дэлхий дээр байсан ч үүсгэх боломжтой бөгөөд сансрын нисгэгч бэлтгэх газрууд онгоцоор парабол төрлийн нислэг хийж хиймлээр жингүйдэл үүсгэдэг байна. Энэхүү туршилтийг хийхийн тулд нисгэгчид онгоцыг өндөрт хөөргөж дараа нь огцом доошилж парабол хэлбэрийн нислэгийн траектори үүсгэдэг байна.


Парабол байдлын нислэг 



Хурдтай уруудах тэр үед онгоц дотор жингүйдлийн байдал үүсдэг байна.

Жингүйдлийн үед бүх зүйл өөр байдалтай болдог байна. Хамгийн энгийн гал болон ус сансарт маш сонирхолтой зүйлс болж хувирдаг.

Сансарт гал асах байдал


Зүүн тал дэлхий дээр баруун тал ОУСС дээр




Сансар дахь цэнэгтэй зүү





Сансар дахь ус (болон бусад шингэн зүйлс)




Эх сурвалж: wikipedia.org, nasa.gov, youtube.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer