Google яагаад Nest-ийг худалдаж авах болов?

1/15/2014
3 хоногийн өмнө технологийн акул Google корпораци нь гэрийн халуун хүйтэн тогтоогуур (Thermostat) үйлдвэрлэж худалдаалдаг Nest Labs компанийг $3.2 тэрбум бэлнээр өгч худалдан авсан билээ. Энэ нь Google-ийн оршин тогтнож буй хугацаандах хоёрдох хамгийн том худалдан авалт боллоо (Хамгийн том худалдан авалт нь Motorola Mobility-г $12.5 тэрбумаар авсан явдал) Харин энэ компанийг яах гэж худалдан авсан юм бол? Google-ийн зорилго нь юу вэ?

Nest нь гэр оронд өдөр тутам хэрэглэгддэг юмсыг ухаалаг буюу хүн хэрэглэхэд хялбар, дэвшилтэт загвараар хийж мөн интернет холболттой бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаалдаг компани юм. Анх 2010 онд Tony Fadell болон Matt Rogers нар (Хоёулаа Apple-д инженер байсан) байгуулж байсан start-up компани маш хурдан өргөжин дэвжиж 2012 он гэхэд 130 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байв. Урдаа баридаг бүтээгдэхүүнүүд нь Nest Thermostat ($249) гэрийн халуун тогтоогуур, Nest Protect ($129) утаа илрүүлэгч бөгөөд Хойд Америкийн нутаг дэвсгэрт борлуулалт нь нэлээд өндөр явж байна.
Google нь Nest-ийг худалдаж авахдаа эдгээр бүтээгдэхүүний бренд нэрийг солихгүй байхаар шийдсэн бөгөөд, Nest ч Google-ийн доор одоогийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах “independent” статустай байх юм.

Nest Thermostat гэрийн халуун тогтоогуур нь ухаалаг утас эсвэл таблетаар удирдагддаг бөгөөд Wi-fi-д холбогдсоноор гадаах темпаратурын мэдээллийг байнга авч гэрийн температуртай харицуулж анализ хийж байдаг юм. Мөн энэхүү багаж нь гэрт хүн байгаа үгүйг мэдэрч чаддаг ба хүнгүй үед дулааныг багасгаж тог цахилгаанаа ч хэмнэчихдэг юм байна.
Түрүүчийн долоо хоногт болж өнгөрсөн CES-д(Consumers Electronics Show) иймэрхүү гэр орны автомат удирдлагууд, ухаалаг ахуйн цахилгаан хэрэгслүүд олон танилцуулж байсан бөгөөд ABI Research хийсэн судалгаагаар энэ төрлийн бүтээгдэхүүн 2017 он гэхэд 24 сая ширхэг зарагдана гэж үзсэн нь ухаалаг ахуйн хэрэгслийн зах зээл хүчийг авч эхэлсэн нь харагдаж байна.
Робот хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Boston Dynamics компанийг Google худалдаж авч байсныг бодвол Nest компани нь 20 жилийн дараа үр өгөөжөө өгөх бус яг өнөөдөр ид халуун дээрээ яригдаж буй зах зээлийн сэдэв учир энэхүү худалдан авалтыг тухайн салбарын сонирхогчид, мэргэжилтнүүд олон янзаар ярьж байна.



















Та Google+ хаягруугаа нэвтэрч орж байж утаа илрүүлэгчээ асаах шаардлага гарах уу? Google Ad аудио хэлбэрээр танай термостатаар орилж байх уу? Voice control ашиглан халуун хүйтэн тохируулагч, утаа илрүүлэгчээ асааж унтрааж байх уу? Гэхчлэн олон асуулт хүмүүсийн толгойд орж ирж өөр өөрийн таамаглалуудыг дэвшүүлсээр байна.

Түрүүн хэлсэнчлэн Nest нь тусдаа биеэ даагаад Tony Fadell-ийн удирдлага доор ажилладагаараа ажиллах ба энэ мэдээ нь дээр дурдсан таамаглалууд худлаа байж болохыг үгүйсгэхгүй ч хэнбугай ч сонин содон таамаглалууд дэвшүүлж байгаа нь Google-ийн програм хангамж Nest-ийн тоног төхөөрөмжтэй ямаршуухан хослож болох сайхан ирээдүйг зөгнөж байгаа юм.

Хэрэв ирээдүйд үнэхээр энэ хоёр аварга нь хослож өгөгдлийн баян сантай маш ухаалаг ахуйн хэрэгслийг гаргаж гэмээн хэн хүнгүй худалдаж шуурч авах магадлал өндөр юм. Гэсэн хэдий ч бидний хэрэглэж буй багажууд ухаалаг болох тусам хувийн нууц гэдэг асуудал байнга хөндөгдөж байдаг дээр үүнийг аюулгүй байлгах (Бусдад алдахгүй) талаар байнга бодолцох нь зүйн хэрэг биз ээ.

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer