Ангараг Дээрх Хүн Төрөлхтний Иргэншил

Ангараг гаригруу хүн илгээх Ангараг Нэг (Mars One) хөтөлбөрт эхний шатанд нийт бүртгүүлэгчдээс 200,000 хүнийг сонгон шалгаруулжээ. Одоо тэдгээрээс мянга гаруй хүн дараагийн сорилтод үлдсэн ба тэдний дундаас 24 нь Ангарагын шинэ оршин суугчид болон явцгаах юм байна.

Анх 2011 онд Германы 2 иргэн 2025 он гэхэд Ангараг гариг дээр хүний төрөлхтний тогтвортой амьдралыг бий болгох зорилго тавин "Ангараг Нэг" (Mars One) хөтөлбөрийг эхлүүлжээ. Мөн тэд өөрсдийн энэ хөтөлбөрийн баримтат нэвтрүүлэг, сорилт, сургалт болон эцсийн шалгаруултад хөрөнгө оруулах ивээн тэтгэгчдийг хайж байгаа юм байна.

Эхний сорилтыг давж чадсан нийт 1058 хүн байгаа бөгөөд тэд дэлхийн өнцөг булан бүрээс ирцгээжээ. АНУ-с хамгийн их буюу 297 хүн, Канадаас 75 хүн, Энэтхэгээс 62 гэх мэтчилэн байгаа юм байна.

Тэд одоо Ангараг дээрх орчин нөхцөлтэй адил хиймэл simulation бүхий нөхцөлд тусгаарлагдаж янз бүрийн хатуу ширүүн сорилт, туршилтуудад орох ёстой юм байна.

Энэ хөтөлбөрийг үндэслэгч Бас Лансдорп "Энэ хөтөлбөрт оролцогч 200,000 мянган хүнээс сэтгэл санаа болон бие махбодын хувьд Ангараг гаригийн иргэн болох чадвартай хүмүүс нь аяндаа бусдаасаа ялгарч байна. Тэд удахгүй Ангараг дээрх анхны элч төлөөлөгчид болох болно" гэж хэлжээ.

Хэрвээ та энэ хөтөлбөрийн талаар илүү ихийг сонирхож байвал /http://www.mars-one.com/ хаягаар орж үзэж болно шүү. Магадгүй дараагийн ээлжинд Монгол хүн маань Ангарагын иргэн болох ч юм билүү.



Эх сурвалж: www.reuters.com


0 comments:

Post a Comment

 
Toggle Footer