Олон улсын сансрын станц (“International Space Station – ISS”) бол хүмүүсийн бүтээсэн хамгийн том хиймэл дагуул юм. Тодорхой цагт дэлхийгээс ямар нэг багажгүйгээр шууд харах ч боломжтой байдаг. 1993 онд ОХУ болон АНУ өөрсдийн “Мир-2” болон “Freedom” сансрын станцын төслүүдээ нэгтгэснээр “Олон улсын сансрын станц”-ын эхлэл тавигджээ.
“NASA” болон “Росавиакосмос” хоорондын анхны харилцан ойлголцлын илтгэл дээр “Олон Улсын Сансрын Станц” нь лаборатор, ажиглалт хийх мөн сансарт
байрлах үйлдвэр байхаар төлөвлөсөн байна. Түүнээс гадна Сар болон Ангараг
гаригт хүрэх даалгавруудын үед засвар үйлчилгээ
үзүүлэх бааз байдлаар ашиглагдана гэж тооцож байв.
Олон улсын
сансрын станцын (ОУСС) угсралтын ажил 1998
онд эхэлсэн байна. ОУСС нь олон модулиудаас бүрдэх бөгөөд сансарт угсралтыг нь
хийжээ.
Анхны модуль “Заря” удирлагын модулийг “Протон” төрлийн пуужингаар 1998 оны 11 сарын 20-нд хөөрсөн байна.
1998 оны 12 сарын
6-нд сансрын шатл “Endeavour”
“Unity Node”-ыг удирдлагийн
модультай холбосон байна.
1999 оны 5 сарын 27-нд STS-96 ("Space Shuttle" хөтөлбөрийн албан ёсны нэр нь “Space Transportation System - STS”)-ын баг “Discovery” хөлгөөр хангамж болон ирээдүйн задгай сансарт хийхэд ашиглах Оросын краныг суурилуулсан байна.
2000 оны 5 сарын
19-нд STS-101 багийнхан “Звезда” модулийг холбох бэлтгэлийг хийжээ.
2000 оны 7 сарын 12-нд Протон пуужингаар “Звезда” модулийг
хөөргөсөн бөгөөд 14 хоногийн дараа ОУСС-д холбосон байна.
2000 оны 9 сарын
8-нд STS-106 багийнхан хангамж болон засвар
үйлчилгээний нислэг хийсэн байна.
2000 оны 10 сарын
11-нд STS-92 багийнхан “Z1-Truss” антенныг холбосон байна.
2000 оны 10 сарын
30-нд ОУСС-д амьдрах анхны сансрын нисгэгчид Союз
хөлгөөр ирсэн байна.
2000 оны 11 сарын
30-нд STS-97 багийнхан “P-6 Truss” болон нарны батарейг авчирчээ.
2001 оны 2 сарын 7-нд STS-98 багийнхан “Destiny” судалгаа шинжилгээний модулийг суурилуулсан байна.
2001 оны 3 сарын 8-нд “Discovery” хөлгөөр хангамж мөн анх ирсэн 2 сансрын нисгэгчийг дэлхийрүү буцаав. Мөн
Италийн хангамжийн “Leonardo” модулиар станцын хангамжийг авчирчээ.
2001 оны 4 сарын 19-нд “Endeavour” хөлгөөр ирсэн багийнхан “Raffaello” олон зориулалтын модуль болон Канадын “Canadarm 2” робот гарыг суурилуулжээ.
2001 оны 7 сарын 12-нд “Atlantis” хөлгийн STS-104 багийнхан хаалтын системийг шинэ робот гарыг
ашиглан холбосон байна. Холболтыг хийхэд ОХУ болон АНУ-ын сансрын нисгэгчид хамтарч задгай сансарт гарч
холболтыг хийжээ.
2001 оны 8 сарын 10-нд “Discovery” хөлгөөр 2-р багийнхныг буцааж харин 3-р багийнханыг ОУСС-д авчирчээ.
2001 оны 9 сарын 14-нд Оросын “Союз” хөлгөөр оросын сансрын хөлгүүд холбогдох “Пирс” модуль, тээврийн краныг авчирчээ. Энэ нь оросын сансрын хөлгүүд болон оросын
сансрын нисгэгчдийг задгай сансарт гарах гарц нь болжээ.
2001 оны 12 сарын 5-нд “Endeavour” хөлгөөр туршилтын ракуудыг авчирсан бөгөөд
үүнийг олон зориулалтын модульд суурилуулсан байна.
2002 оны 4 сарын 8-нд “Atlantis” хөлгөөр ирсэн STS-110 багийнхан “S0-Truss” болон “Mobile Transporter”-уудыг суурилуулжээ.
2002 оны 6 сарын 5-нд “Endeavor” хөлгөөр туршилтын ракууд болон бусад хангамжийг тээвэрлэжээ. Мөн “Mobile
Base System” хэсгийн ажлыг бүрэн
дуусгасан байна.
2002 оны 10 сарын 7-нд STS-112 багийнхан “Atlantis” хөлгөөр
ирж “S1 Truss”-ыг
суурилуулжээ.
2002 оны 11 сарын 23-нд STS-113 багийнхан “Endeavour” хөлгөөр
“P1 Truss”-ыг авчирч холбосон
байна. “P6”-гийн нарны
батарей хураагуур ийнхүү ажиллагаанд оров.
2005 оны 7 сарын 26-нд “Discovery” хөлгөөр
засвар үйлчилгээний зорилгоор явжээ.
2006 оны 7 сарын 4-нд “Discovery” хөлгөөр хангамж болон судалгааны багаж хэрэгслүүдийг авчирсан байна.
2006 оны 9 сарын 9-нд “Atlantis” хөлгөөр “P3/P4 truss”-уудыг тээвэрлэсэн бөгөөд 4 сансрын нисгэгч
3 удаа задгай сансарт гарч угсралтын ажлыг гүйцэтгэсэн байна.
2006 оны 12 сарын 9-нд STS-116 багийнхан “P5 Truss”-ыг
холбосон бөгөөд мөн хангамж тоног төхөөрөмжүүдийг авчирчээ.
2007 оны 6 сарын 8-нд STS-117 багийнхан “Starboard S3/S4 Truss”-уудыг холбож мөн нарны батарей хураагууруудыг суурилуулжээ. Энэ нислэгийн
үеэр мөн ОУСС-д байрлах
сансрын нисгэгч Клайтон Андерсоныг Сунита Виллиамсаар солижээ.
2007 оны 8 сарын 8-нд STS-118 хангамж авчрахын хамт “ITS S5 Truss”-ыг суурьлуулсан байна.
2007 оны 10 сарын 23-нд STS-120 багийнхан “Harmony
Node 2”-ыг “Destiny” модультай холбосон байна. Энэ нь Европын “Columbus”
болон Японы “Kibo” лабораторууд холбогдох боломжийг олгожээ.
Мөн дараагийн угсралтын ажлуудад бэлдэж “Port 6 Truss”-ын байрлалыг солих хэрэгтэй болжээ.
2008 оны 2 сарын 7-нд STS-122 багийнхан Европын Сансрын Агентлагийн “Columbus” лабораторыг авчирч угсарсан байна. Мөн ОУСС-д байрлах сансрын нисгэгчдийг солижээ.
2008 оны 3 сарын 11-нд “Endeavour” хөлгөөр ирсэн STS-123 багийнхан
Японы “Kibo” лабораторын
хэсгийг мөн Канадын “Dextre” робот төхөөрөмжийг авчирсан байна. Мөн ОУСС-д байрлах сансрын нисгэгчид солигджээ.
2008 оны 5 сарын 31-нд STS-124 багийнхан “Kibo” лабораторын робот гарыг авчирчээ. Мөн ОУСС-д байрлах сансрын нисгэгчдийг солих
ажиллагаа болжээ.
2008 оны 11 сарын 14-нд STS-126 багийнхан
тоног төхөөрөмж болон хангамж авчирч мөн ОУСС-д байрлах сансрын нисгэгчдийг солижээ.
2009 оны 3 сарын 15-нд STS-119 багийнхан “Discovery” хөлгөөр
АНУ-ын ОУСС-д зориулсан сүүлчийн гол “Starboard
S6 Truss”-ыг угсарсан байна. Мөн
Японы нэг сансрын нисгэгчийн ОУСС-д авчирч нэг америкын нисгэгчийг
буцаажээ.
2009 оны 7 сарын 15-нд “Endeavour” хөлгөөр “Kibo”-гийн
дараагийн хэсгүүдийг авчирсан бөгөөд холболтыг хийхийн тулд сансрын нисгэгчид 5
удаа задгай сансарт гарчээ.
2009 оны 8 сарын 28-нд “Discovery” хөлгөөр ниссэн STS-128 багийн
хангамж болон бусад тоног төөхөрөмж авчирч ОУСС-ын сансрын нисгэгчдийг сольсон байна.
2009 оны 11 сарын 10-нд “Mini Research Module-2” Оросын Союз пуужингаар хөөрч “Звезда” модуль дээр суурилсан байна. Энэ нь задгай
сансарт гарах мөн туршилт хийх хөлөг холбогдох хэсгүүдтэй юм.
2009 оны 11 сарын 16-нд STS-129 нь шатл төрлийн хөлгөөр ОУСС-ын сансрын нисгэгчдийг солих сүүлийн нислэг байжээ.
2010 оны 2 сарын 8-нд “Endeavour” хөлөг “Tranquility Node 3”-ыг авчирч суурилуулсан байна. Энэхүү хэсэгт “Cupola” гэх 7 цонх бүхий удирдлагын хэсэг байна.
2010 оны 4 сарын 5-нд “Discovery” хөлөг шинэ шинжлэх ухааны туршилтын зориулалт бүхий хэрэгслүүдийг авчирчээ.
2010 оны 5 сарын 14-нд “Atlantis” сүүлийн удаа “Integrated Cargo Carrier” болон Оросын “Mini Research Module-1” тээвэрлэжээ.
2011 оны 2 сарын 24-нд “Discovery” сүүлийн удаа байнгын олон зориулалтын “Leonardo” модуль болон “EXPRESS Logistics Carrier 4”-ыг ОУСС-руу хангамжийн хамт тээвэрлэжээ.
2011 оны байдлаар ОУСС-ын үйл ажиллагаанд зориулж АНУ-ын талаас 35 сансрын шатлын нислэг, ОХУ-ын талаас 2 протоны нислэг, 25 Сансрын
нисгэгчтэй Союз хөлгийн нислэг, 2 Союз хөлгийг угсралтын зориулалтаар, 41
прогресс хөлгийн хангамжийн нислэг, Европын 2 “Automated Transfer
Vehicle”-ын нислэг, Японы 2 “H-II”-ын нислэг хийгдээд байгаа юм.
ОУСС-ын Бүтэц: Улбар шараар одоо байгаа хэсгүүдийг, ягаанаар ирээдүйд хийгдэх хэсгийг тэмдэглэв. |
Мөн шатл дээр
тулгуурлаж 28 удаа мөн ОУСС-д
тулгуурлан 127 удаа задгай сансарт сансрын нисгэгчид ажилласан бөгөөд нийт
задгай сансарт гарсан хугацаа нь 973 цаг болж байгаа юм.
Эх сурвалж:
wikipedia.org, nasa.gov, youtube.com
0 comments:
Post a Comment