АНУ болон ЗХУ-ын Aполло-Союз туршилтын
төсөл (“Apollo-Soyuz Test Project – ASTP”, “Эксперментальный полёт Союз-Аполлон”) нь хоёр улсын сансрын төслүүдийн анхны хамтын ажиллагаа байсан бөгөөд
дараа дараагийн “Шатл-Mир” мөн “Олон Улсын Сансрын Станц”-ын хамтын ажиллагааны эхлэл болж өгсөн юм.
1972 оны 5 сар Ричард Никсон болон Алексей Косыгин Аполло-Союз хамтын ажиллагааны гэрээ зурав |
1970 оны 10 сард
Зөвлөлтийн Шинжлэх Ухааны Академийн дарга Мстислав Келдыш “NASA”-гийн эрхлэгч Томас О.Пайны сансрын хамтын
ажиллагааны саналд хариу өгснөөр Аполло-Союз төсөл эхэлжээ.
Гэвч тухайн үед
хоёр улсын харилцаа маш муу байсан үе бөгөөд тухайн төсөл хэрэгжих үгүй нь мөн
тодорхойгүй байсан юм.
Харин Bьетнамын дайн дуусах үед хоёр улсын
харилцааны байдал сайжирсан байна. Хамтран ажиллах гэрээ зурагдсаны дараа хамтын
төслийг 1975 оны хэрэгжүүлэхээр болжээ.
Хөлгүүдийн холболтын модуль |
Анхандаа хоёр
талын инженерүүд тус бүрийн инженерын шийдлүүдэд шүүмжлэлтэй байсан байна. Мөн
тэд хоёр хөлгийг холбох модуль дээр хамтран ажиллах хэрэгтэй болжээ. Гэсэн
хэдий ч тэд албан ёсны гэрээ зурагдахаас өмнө буюу 1971 оны 6 болон 12 сард
Хьюстон болон Москва хотуудад хийсэн уулзалтууд дээрээ холболтын шийдлээ
тохиржээ.
Аполло-Союзын багийнхан |
Аполлогийн багийн
гишүүд нь Томас П.Стаффорд (сүүлийн
4 дэх нислэг), Ванс Д. Бранд (анхны нислэг) мөн Дональд К.Слайтон (анхны бөгөөд сүүлийн нислэг) нар байжээ.
Союзын багт Алексей
Леонов (анхны задгай сансарт
гарсан хүн, 2 дахь ба эцсийн нислэг) мөн Валерий Кубасов (хоёрдахь нислэг) нар
байв.
Анхны хамтын
ажиллагааны төсөл байсан тул хоёр баг тус бүрийн техник технологи хэлийг сурах
хэрэгтэй болжээ. Аполлогийн багийнхан ЗХУ-д очиж Союз хөлөгтэй танилцаж мөн “Байконурын” космодромтой танилцаж байжээ. Тэр үеийг хүртэл “Байконур Космодром” нь Америкчууд орох боломжгүй нууц газар байв.
Мөн үүний адил
Союзын багийнхан “NASA”-д
бэлтгэл хийж байжээ. Бэлтгэлийн үеээр тэд хооронд Союзын багийнхан Англиар ярьж
харин Аполлогийн багийнхан Оросоор яриж байя гэж тохиролцсон байна.
Аполло-Союзын бэлэг тэмдэг |
1975 оны 7 сарын
15 нислэгийн өдөр нь байсан ба Союз болон Аполло хөлгүүд хоорондоо 7 цаг 30
минутын зайтай ниссэн байна. Аполло хөлөг сансрын хөлгүүдийн холболтын модулийг
тээж явжээ.
Р-7 төрлийн Союз-У пуужин Союз хөлгийг хөөргөх нь |
Saturn IB Аполло хөлгийг хөөргөх нь |
Аполло хөлгөөс Союз хөлөг харагдах нь |
Союз хөлгөөс Аполло хөлөг харагдах нь |
Ингээд 7 сарын 17-ны өдөр хоёр хөлөг амжилттай холбогдсон байна.
Гэсэн хэдий ч хоёр хөлөг өөр өөр агаарын даралттай байсан учраас даралтыг
тааруулсны дараа л хаалгыг нээх хэрэгтэй байсан юм.
Хаалга нээгдэж
хоёр багийн удирдагчид хоорондоо гар барин түүхийн хуудаснаа нэгэн өдрийг
тэмдэглэсэн байна. Ингээд хоёр багийнхан хамтдаа шинжлэх ухааны туршилтуудаа
хийцгээсэн байна. Холболт хийгдсэнээс 44 цагийн дараа хоёр хөлөг салж Аполло
нарыг таглан харин үүссэн хиймэл нар хиртэлтийн зургийг Союз хөлөг авч туршилт
хийсэн байна.
Анхны холболтын
цаг: 1975 оны 7 сарын 17 –
16:19:09 (UTC цагийн тооллоор)
Сүүлийн холболтын
цаг: 1975 оны 7 сарын 19 –
15:26:12 (UTC цагийн тооллоор)
Холболтын хугацаа:
1 өдөр 23 цаг 7 цаг 3 секунд
Багийнхан хамтийм ажиллагааг бэлэгдэн дурсгалын зүйлийг нэгтгэж байна |
Бүр мөсөн
салахаас өмнө дахин богино хугацаанд нийлж үүний дараа хоёр хөлөг салжээ. Союз
багийн үүнээс хойш дахин 5 хоног харин Аполлогийн багийнхан дахин 9 хоног
сансарт байсан байна.
Хамтын төсөл
дуусаж Аполло хөлөг газардахад нэгэн осол гарсан бөгөөд багийнхан санамсаргүй
байдлаас болж хорт хийнд өртсөн байна. Үүнээс болж Бранд хэсэг хугацаанд ухаа
алдсан байна. Үүнээс болж багийнхан хоёр долоо хоногийн турш Хонолулу хотод
эмчлүүлжээ.
Энэ нь Аполло
төслийн сүүлчийн нислэг байсан бөгөөд үүний дараа нислэгийн талбайг “Space
Shuttle” буюу "Сансрын Шатл"-ын програмд зориулж өөрчилжээ.
Эх сурвалж: wikipedia.com, space.com, youtube.com
0 comments:
Post a Comment