Скатебоард
юнисайкл хоёрыг нийлүүлбэл ямар юм
болох вэ? Энэ бол Onewheel юм. Гироскоп,
хурдасгал хэмжигч, тэнцвэржүүлэгч
алгоритм, резин дугуй зэргээс бүрдэх
энэхүү хавтан нь өөрийгөө тэнцвэржүүлдэг
тул давлагааны эсвэл цасны хавтан шиг
хуурай зам дээр маш зөөлөн явах болно.
Мөн шууд-жолоодлогын мотортой тул биеийн
хүндийн жин аль чиглэл хазайж байгаагаас
шалтгаалан хурдаа тохируулах юм. Бүх
эд ангиудыг нь хөнгөн цагаан ганц хавтан
багтааж хийсэн тул маш авсаархан
болгожээ. Нэг бүтэн цэнэглэлтээр 20 минут
ажиллах чадвартай юм.
Гэхдээ
үнэний хувьд бол тийм ч хямд биш. Та
энэхүү нэг дугуйтыг худалдаж авахыг
хүсвэл 1200 ам.доллар болно.
0 comments:
Post a Comment