1961 он, дэлхийн улс орнууд үзэл суртлын хоёр лагерт хуваагдаж нэг талд АНУ болон НАТО нөгөө талд ЗХУ болон Варшавын гэрээний улсууд байв. 1945 онд цөмийн бөмбөгийг Японы Хирошима болон Нагасаки хотуудад хаяснаас 16 жил өнгөрөөд байв.
|
Царь Бомба агаарт дэлбэрэх агшин |
16 жилийн турш хоёр их гүрэн цөмийн бөмбөгний туршилтууд хийж улам хүчтэй бөмбөг зохион бүтээсээр байжээ. Ийнхүү 1961 оны 10 сарын 30-ны өдөр хүн төрөлхтний бүтээсэн хамгийн том дэлбэрэлт болсон байна.
Энэхүү бөмбөг нь АН602 буюу "Царь Бомба" байжээ. "Царь Бомба" нь 58 мегатонны бөмбөг байсан бөгөөд анхны төлөвлөгөөгөөр бол 100 мегатонных байх ёстой байжээ. Гэсэн хэдий ч 100 мегатонны бөмбөг нь хэтэрхий их хор хохирол учруулах байсан учраас туршилтын үед 58 мегатонны бөмбөг ашиглажээ. Анхны төлөвлөсөн хэмжээгээ багасгасан хэдий ч энэхүү устөрөгчийн бөмбөг нь дэлхийн хамгийн хүчирхэг бөмбөг болсон юм.
|
АН602 "Царь Бомба"-гийн хаалт |
Дэлбэрэлтийн хүчийг бусадтай харьцуулахад Хирошима болон Нагасаки хотуудыг устгасан бөмбөгүүдээс 1350-1570 дахин илүү хүчирхэг, дэлхийн хоёрдугаар дайнд ашигласан бүх энгийн тэсрэх бөмбөгүүдийг нийлүүлснээс 10 дахин илүү хүчтэй, мөн одоог хүртэлх бүх цөмийн туршилтуудын хүчнийг нэгтгэвэл зөвхөн энэ бөмбөг 10%-ыг эзлэх тийм хүчирхэг бөмбөг байжээ.
АН602-ын зохион бүтээгчид нь А.Д.Сахаров, В.Б.Адамсзий, Ю.Н.Бабаев, Ю.Н.Смирнов, Ю.А.Трутнев болон бусад зохион бүтээгчид байв.
Бөмбөгний хэмжээ нь 8 метр урт, 2,1 метр диаметр байсан бөгөөд 27,000 килограмм жинтэй байжээ.
|
Царь Бомбаг бусад цөмийн бөмбөгний тэсрэлттэй харьцуулахад |
"Царь Бомба"-гийн туршилтыг 1961 оны 10 сарын 30-нд хийхээр болсон бөгөөд бөмбөгийг стратегийн "ТУ-95" бөмбөгдөгчөөр тээвэрлэхээр болсон байна. Гэсэн хэдий ч бөмбөгний хэмжээ хэтэрхий том байсан учраас бөмбөгдөгч дотор багтахгүй байсан юм.
|
Стратегийн бөмбөгдөгч ТУ-95 АН602-ыг тээвэрлэх явц |
|
АН602 цөмийн бөмбөгийг хаях агшин |
Тиймээс туршилтанд зориулж "ТУ-95" бөмбөгдөгчийг өөрчилсөн бөгөөд бөмбөгдөгчийн гадна талд бөмбөгийг байрлуулахаар болсон байна. Түүнээс гадна бүх зүйлийг баримтжуулах зорилгоор "ТУ-16" онгоц бөмбөгдөгчийн хамт нисэх болжээ. Туршилтын үед маш их халалт үүсэх учраас хоёр онгоцыг гэрэл ойлгох тусгай цагаан будгаар будсан байна.
Бөмбөгний хүч хэтэрхий их байсан тул туршилтын багийн аюулгүй байдлыг хангахын тулд АН602-т тусгай шүхэр хийсэн байна. Энэ нь бөмбөгний унах хурдыг сааруулж өгөх бөгөөд ингэснээр туршилтын багийн нисгэгчдэд дэлбэрэлт болохоос өмнө аль болох хол явах боломжийг олгох зориулалттай байжээ. Гэсэн хэдий ч энэ бүх хамгаалалтын арга хэмжээ нь багийнханы бүрэн аюулгүй байдлыг хангаж чадахгүй байсан бөгөөд тэдний хувьд аюул үргэлж ойрхон байв.
|
Дэлбэрэлтийн дараа нисгэгчдийн авсан зураг |
Туршилтыг "Новая Земля" дээр хийсэн бөгөөд бөмбөгийг 10,5 км-ын өндрөөс хаясан байна. Бөмбөгийг газарт биш агаарт дэлбэлэхээр төлөвлөсөн бөгөөд 4 км-ын өндөрт Москвагийн цагаар 11:32-т дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн дараах мөөг мэт утаа нь 64 км хүртэл өндөрт гарсан бөгөөд энэ нь дэлхийн стратосферт хүрсэн гэсэн үг юм. Дэлбэрэлтийн цэгээс 55 км зайд орших туршилтын тосгон устаж сүйдсэн байна. Дэлбэрэлтээс болж үүссэн дулаан нь 100км зайд байгаа хүнд гуравдугаар зэргийн түлэгдэлт өгөх хэмжээнд байсан ба цохилтын хүч нь 700-900 км зайд байгаа газарт мэдрэгдэж байсан бөгөөд цонх ч хагарч байжээ.
Ийнхүү "Царь Бомба" хамгийн хүчирхэг бөмбөг болсон бөгөөд АНУ-ын хамгийн хүчирхэг бөмбөг нь хамгийн ихдээ 25 мегатонны байх боломжтой байв. Харин АНУ-ын хийсэн хамгийн хүчирхэг бөмбөгний туршилт нь 15 мегатонных байжээ.
|
Парис хотын жишээн дээр энэхүү бөмбөгний хүч чадлыг харуулсан бөгөөд улаан тойрог дотор байгаа хэсэг бүрэн устаж сүйрэх юм. Харин шар тойрог бол тэсрэлтээс болж үүсэх галт бөмбөгийн хэмжээ юм. |
Эх сурвалж: wikipedia.org, youtube.com
Orosuud ch aguu ym daa
ReplyDelete