Дэлхийн нэгдүгээр
дайнаас эхэлж анх нисэх онгоцыг цэргийн зориулалтаар ашиглаж эхэлсэн билээ. Тэр
үеээс эхлэн сөнөөгч онгоцууд дайсны бөмбөгдөгч болон тагнуулыг онгоцыг байндаа
хүрэхээс нь өмнө олж устгах даалгавар авч байв. Ийм төрлийн үүрэг гүйцэтгэх
тусгай ангиуд нэгдүгээр дайны үед Лондон хотыг Германы “Zeppelin”-уудаас хамгаалах зориулалтаар үүсгэж
байсан байна. Энэ үеэс эхэлж дайсны онгоцуудыг замаас нь бариж устгах байдлаар ашиглаж эхэлжээ.
Дэлхийн
хоёрдугаар дайнаас өмнө бөмбөгдөгч онгоцууд улам сайжирч мөн тэднийг байндаа
хүрээс өмнө илрүүлэх нь тун хүнд асуудал байв. Мөн дайсныг илрүүлсны дараа сөнөөгч
онгоц богино хугацаанд маш өндөрт гарч мөн дайсныг устгах хэрэгтэй болдог байв.
Гэвч тэр үед бөмбөгдөгчид байндаа аль хэзээнээ хүрсэн байдаг болжээ. Тиймээс ч
энэ үед “бөмбөгдөгчид үргэлж
нэвтрэнэ” гэсэн үг гарчээ.
Messerschmitt Me 143 Comet |
Харин радар
ашиглаж эхэлснээр энэ байдал арилсан юм. Учир нь дайсны бөмбөгдөгчдийг холын
зайнаас илрүүлэх боломжтой болсон нь хамгаалж байгаа талд хөөж очиж байгаа
устрах цаг хугацааны боломж олгож эхэлжээ.
Хүйтэн дайн эхлэх
үед ийм төрлийн онгоцны хэрэгцээ хоёр гүрэнд маш их болсон байна. Тив алгасах
пуужингаар цөмийн цохилт хийх боломжгүй байсан эхэн үед холын зайны бөмбөгдөгч
онгоцоор цөмийн бөмбөг хаях хэрэгтэй байв. Тиймээс ч хоёр тал дайсныхаа
бөмбөгдөгчдийг байндаа хүрэхээс өмнө устгах чадвартай тийм сөнөөгч онгоцтой (“interceptor”, "перехватчик" төрлийн онгоц) байх нь маш чухал асуудал болов.
Дайснаа байнд нь
хүрэхээс өмнө хөөж устгана гэдэг бол тун хэцүү даалгавар юм. Ингээд холын зайны
бөмбөгдөгчдөөс нэг байг хамгаалах хэрэгтэй болоход бөмбөгдөгч тал хаана, хэзээ,
ямар замаар мөн ямар өндрөөс гэх мэт бүх зүйлийг сонгох боломжтой болдог. Харин
холын зайнаас эдгээр бөмбөгдөгчдийг амжилттай илрүүллээ гэж бодоход энэ төрлийн
даалгавар биелүүлэх сөнөөгч онгоц богино хугацаанд шаардлагатай өндөрт гарч,
дайснаа хөөн илрүүлж, устгах хэрэгтэй болдог байна.
Bachem Ba 349 |
Харин хамгаалалт хийх хоёр аргатай байсан
бөгөөд эхний арга бол ойрын зайны сөнөөгч онгоцыг байг илрэх үед яаралтай
хөөргөж хамгаалах явдал юм. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлч үед холбоотнуудын
бөмбөгдөгчдын үйл ажиллагаа маш их өссөн бөгөөд энэ үед Германы нисэх хүчин (“Luftwaffe”)
маш богино зайны тийрэлтэт
хөдөлгүүрт “Messerschmitt Me 143 Komet” сөнөөгч онгоцыг ашиглаж байжээ. Энэхүү онгоцны хөдөлгүүр зөвхөн 7 минутын
турш л ажилладаг байсан бөгөөд энэ богино хугацаанд маш өндөр үзүүлэлт үзүүлдэг
байжээ. Гэвч “Me 143 Komet” нисэхэд
буудал шаардлагатай байв. Харин бөмбөгдөлт их болж нисэх буудалтай байх
боломжгүй болсон тэр үед босоо чиглэлд нисэх “Bachem Ba 349” онгоц ашиглаж байв. Харин энэ нь маш
эрсдэлтэй найдваргүй онгоц байсан бөгөөд нисгэгчдийн хувьд үхлийн занга ч болж
байв. Тийрэлтэт хөдөлгүүр нисэх онгоцонд илүү их боломж олгож чадах байсан
хэдий ч Нацист Германы хувьд үүнийгээ сайжруулж найдвартай болгох цаг үлдээгүй
байжээ.
Тийрэлтэт
хөдөлгүүр хоёрдугаар дайны дараа илүү үсрэнгүй хөгжиж эхэлж сөнөөгч онгоцуудад
агаарт удаан байх боломжийг олгох болжээ. Тиймээс энэ үеээс аргаарын
довтолгооноос хамгаалах бүсийн хамгаалалтын нислэгүүд хийх боломжтой болсон
болов. Агаарын эргүүл удаан хугацаагаар хийх хэрэгтэй болсон учраас “interceptor”
төрлийн сөнөөгч онгоцууд нь
хэмжээний хувьд том, мөн дайснаа илрүүлэх сайн радар болон дунд зайны агаар-агаар төрлийн пуужингуудаар тоноглогдох
болжээ.
ЗХУ-ын хувьд талбайн хувьд маш том орон зайг
хамгаалах хэрэгтэй болж байсан бөгөөд НАТО-гийн баазууд эргэн тойронд нь байдаг байв. Тиймээс
агаарын хамгаалалт (“ПВО”) болон нисэх хүчин (“ВВС”) тусгайлан ийм төрлийн даалгаварт бэлтгэгдсэн нисгэгчид болон сөнөөгч
онгоцуудтай байв. “Interceptor” төрлийн онгоц нь маш сайн онгоцны буудлууд шаарддаг байсан тул ийм төрлийн
байгууламж баазуудыг олноор бэлдэж байв. ЗХУ-ын “interceptor-перехватчик” төрлийн онгоцууд нь “Су-9”, “Су-15”, “МиГ-25”, “МиГ-31” байжээ.
Су-15 |
МиГ-25 |
Ийм төрлийн
онгоцуудын хурд болон өндөрт ажиллах үзүүлэлт маш өндөр байдаг, тиймээс ч
дээшээ тэнгэр цэнхэр биш харин сансар огторгуйн харанхуй харагдах хүртэл өндөрт
өндөрт гардаг ажээ.
МиГ-25 онгоцны бүхээгнээс |
АНУ-ын хувьд энэ төрлийн даалгавар тусгайлан биелүүлэх “Aerospace Defense Command” хэсэг 1946-аас 1980 хүртэл ажиллаж байсан байна. Голлох үүргийг “F-106 Delta Dart” онгоц 1980-аад оныг хүртэл гүйцэтгэж байсан бөгөөд удалгүй энэхүү үүргийг “F-15” болон “F-16” онгоцууд гүйцэтгэх болжээ.
F-106 Delta Dart |
F-15 |
F-16 |
Пуужингийн
технологи улам их сайжирсаар энэ төрлийн онгоцнуудыг зориулалт илүү тодорхойгүй
болсоор стратегийн ач холбогдол нь ч буурсан байна. Харин ОХУ өөрсдийн “МиГ-31” онгоцуудыг ашиглалтнаас гаргаагүй хэрэглэсээр
байгаа юм.
Эх сурвалж: wikipedia.org, youtube.com
0 comments:
Post a Comment