"SlowCam" Түр Хугацаанд Үнэгүй Болжээ

1/20/2014

iOS7-той төхөөрөмжөө "Slow Motion" бичлэг хиймээр байна уу. Тэгвэл "SlowCam" програмын түр хугацаанд үнэгүй болсон дээр нь татаад аваарай. Таны iPhone болон iPad-д таарах бөгөөд iOS7 үйлдлийн системтэй байх л хэрэгтэй.

Бичлэгний чанар нь таны төхөөрөмжийн техник хангамжийн үзүүлэлтээс шалтгаалах бөгөөд чанарын хувьд 30, 60, 120 fps байна.

iPhone дээрх SlowCam

iPhone дээрх SlowCam

Энэхүү програмыг ашиглахад маш энгийн бөгөөд зүүн талын нэмэх хасах хэсгээр "zoom" хийх, баруун талын хэсэг дээрх голын товчлуураар бичлэгээ эхэлж дээр нь байрлах цэнхэр товчлуураа удаашруулсан бичлэгийг (удаашруулсан бичлэгийг хийхэд байнга цэнхэр товчлуур дээр дарж байх хэрэгтэй) хийх болно. Харин доод талын шар товчлуураар та утасныхаа чийдэнг асаах боломжтой юм.

Эх сурвалж: appshopper.com, itunes.apple.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer