Ердөө
л таван жилийн өмнө бараа ч үгүй байсан
Гүүглийн нээлттэй ҮС (үйлдлийн систем)
одоо хамгийн өргөн цараатай мобайл
систем болжээ. Харин дараагын алхам бол тоглоомын
болоод интернетийн ертөнцөд ноёрхлоо тогтоох явдал.
Анагаахын
бичил багаж бүтээдэг Ложиг ПД компанид
системийн инженерчлэлийн удирдлагаар
ажиллаж байсан Иан Кохен Виндовс Эмбидэд
болон Линукс системүүд дээр ажиллаж
байсан олон жилийн туршлагатай нэгэн.
Харин сүүлийн үед тэрээр өөр системийг
илүү сонирхох болсон нь Адройд юм.
“Ашиглахад
хялбар интерфейстэй төхөөрөмж бүтээхэд
хамгийн зөв сонголт юм. Түүнчлэн зарим
нэг төвөгтэй систем ялангуяа эмбедэд
систем бүтээж буй хөгжүүлэгчдэд андройдын
платформ хамгийн их тус болдог” хэмээн
Кохен ярьж байна.
Ингэж
бодож байгаа нь зөвхөн тэр биш. Гар утас,
таблетыг нийлүүлээд дэлхийн нийт ухаалаг
утасны 80%, андройдоор зэвсэглэсэн 900 сая
төхөөрөмж ажиллаж байна. Энэхүү Гүүглийн
мобайл үйлдлийн систем нь өөр ямар ч
системээс илүү хамгийн өргөн тархсан
систем болоод байгаа. Түүнчлэн Сонигын
Ухаалаг-Цаг, Моторолагын фитнесс
төхөөрөмж МОТОАКТВ, Самсунгын Wi-Fi-тэй
хөргөгч, Саабын автомашины интертаймент
систем iQon, Поларойдын ухаалаг камер
SC1630 гээд интернет холболттой хэрэгслүүдэд
андройд ашиглагдаж байна. Өөрчилж
янзлахад хялбар энэхүү нээлттэй систем
нь 2014 онд хөгжүүлэгчдийн тэргүүний
сонголт байх болно.
2013
оны долдугаар сард Лос Анжелест байрлах
ГамеПлая-ын захирал Жули Ухрман
Кикстартерт байхдаа асар их амжилт
авчрах бололцоотой тоглоомын консул
танилцуулсан юм. Жижигхэн хэмжээтэй
ОУЯА тоглоомын хайрцаг нь уг сайтаар
дамжуулан түүхэнд байгаагүй их буюу
8.5 сая долларын фонд босгоод байна.
Хардвейрын загварыг Бехар гаргасан ба
харин үйлдлийн системийг Адройдоор
бүтээсэн нь нэг бүрийн үнийг 99 доллар болгож байна.
Ухрманы
ярьж буйгаар бол энэхүү Андройд консул
нь Xbox, PlayStation-ын тоглоом хөгжүүлэгч
томчуудаас гадна бусад тоглоом бүтээгчдэд
том боломжийг нээж байгаа аж. Одоогоор
Final Fantasy-ийг бүтээгч Скуар
Еникс-ээс гадна 12,000 хөгжүүлэгчид тэдэнтэй
хамтрахаар бүртгүүлээд байгаа.
Ингэхээр
төхөөрөмжүүд интернетэд холбогдох тусам Андройд бүх зүйлсийн амин сүнс
болж магадгүй (Сүүлийн үед их яригдах болсон internet of things гэсэн үгийг орчуулахад төвөгтэй байсан тул ингэж бичлээ. Уншигчдад оновчтой санал байвал бидэнд хэлээрэй). Тиймээс Гүүглийн хувьд
энэ нь Аппелтай өрсөлдөх хамгийн том давуу тал нь болж болох юм.
Андродыг
анхандаа сүлжээнд холбогдсон камерын
систем гэж үзэж байсан ч яваандаа төрөл
жанар нэмэгдэж эхэлсэн. Одоогоор Самсунг
электроникс, HTC-ээс аваад 84 хүчирхэг
үйлдвэрлэгчдийн Нээлттэй Гар утасны
Холбоо болтлоо томроод байна. Зах зээлд
хамгийн их борлуулалттай байгаа Галакси
S4-ээс аваад Амазон Киндле зэрэгийг
багтаагаад эцэсийн хэрэглэгчдийн асар олон бүтээгдэхүүн Андройд системтэй болсон.
Нээлттэй,
өөрчлөхөд хялбар байдал нь Андройд
системд ийнхүү зах зээлд зохилох боломжыг
олгосон. Уг систем нь Виндовс CE шиг
хэрэглэхэд хялбар боловч үнэгүй, нээлттэй
эхтэй тул хөгжүүлэгчид лицензэнд сохор
зоос ч төлөхгүйгээр дээд зэргийн
бүтээгдэхүүн гаргах боломжыг олгож
байгаагаар давуу юм. Түүнчлэн Майкрософтын
хэзээ ч зөвшөөрөхгүй – эх кодыг аваад
өөрийнхөөр өөрчилөж янзалж болох тэр
боломжыг хөгжүүлэгчдэд нээж өгсөн.
Мөн
өнөөдрийн улам бүр ухаалаг, холбоотой
болж буй өндөр технологийн төхөөрөмжүүдэд
сайн зохицож байна. Андройд систем нь
график, сүлжээ, өгөгдлийн сан гээд маш
олон комплекс функцүүдтэй ажиллах
чадвартай. Энэ талаар Кохен “Өөр
платформуудад ашиглахад зовлонтой
нийлмэл функцүүдийг андройд дээр тун
хялбар нэгтгэж өгсөн нь тун сайхан”
гэж хэлж байна.
Гэсэн
ч андройд нь бүгдэд зохицож ажиллаад
байдаггүй. Хүмен-интерфейс (human-interface) төдийлөн
шаарддаггүй доод төвшний төхөөрөмжүүдэд
зохиож ажиллахдаа тааруу байдаг. Мэдрэгч
дэлгэцтэй эмнэлэгийн тоног төхөөрөмжүүдэд
тун сайн зохицож ажиллдаг хэрнээ онцын
үйлдэл шаардлагагүй утаслуу л мэдээлэл дамжуулах үүрэгтэй зүүдэг төхөөрөмжүүдэд
бол томдоно.
“Андройд
систем яг тогтсон санах ой процессорын
хурд шарддаг. Мөн хартбит шиг шууд тэр
даруй хариу үзүүлэхдээ төдийлөн сайн
биш” хэмээн Кохен хэлж байна.
Гэсэн
ч стартап компаниуд Андройд систем уруу
шилжиж байна. Учир нь Андройд систем нь
тоглоомын талбарыг тэнцвэржүүлж байгаа
хэрэг. Ээдрээтэй эмбедэд төхөөрөмж
бүтээхэд шаардлагатай зардлыг бууруулснаар
том тоглогчидтой адил төвшинд тоглох
боломжийг жижигчүүдэд олгож байна.
Эмбедэд систем бүтээхэд шаардлагатай
өндөр хөрөг оруулалт одоо хэрэггүй
болсон. “Андройд системд хөгжүүлэлт
хийж буй маш олон стартап болон гараанаас эхэлж буй жижиг
компаниудыг бид харж байна” хэмээн
АБАЙ Судалгааны шинжээч Майкел ярьж
байна.
Аппел
компани ийм зүйл хийх эсэхийг мэдэхгүй
юм. Хэрэв Андройд интернетжилтэд (internet of things) давамгайлаад эхэлбэл iPhone, iPad-ын орон
зай хумигдах нь мэдээж. Яг
одоогоор Аппелын үсрэнгүй өсөлт удаашрах
хандлагатай болж байгаа нь тэрхүү
хязгаарт хүрч байгаа эсэхийг хэлж
мэдэхгүй юм. Түүнчлэн одоогоор таны
хөргөгч Андройд байна уу, Линукс байна
уу, Виндовс байна уу үгүй гэдэг нь Аппелд
төдийлөн сонин биш байх.
Харин
ойрхноос Линукс өрсөлдөөнд орж эхэлж
байна. Лондон хотод төвтэй Үбүнтү
системийн ПС хариуцсан дистербүтер
ухаалаг утасны платформ бүтээхээр 12.8
сая долларын хөрөнгө босгоод байна.
“Линукс
системийн Үбүнтү үйлдлийн систем нь
ПС, лаптоп нэлээд түгээмэл систем болоод
байсан бол одоо ухаалаг утас, таблет
уруу орж байна. Үбүнтү систем нь мөн
дата төв, сервер, үүлэн системийн сервер
зэрэгт зонхилох систем хэвээрээ байна”
хэмээн уг төвийн захирал Стев Жорж ярьж
байна.
Түүнийхээр
бол Линукс кернел дээр суурьласан
Андройд нь “Хаасайгүй Линукс” болгоход
голлох нөлөөтэй аж. Ямартай ч энэ жил
зах зээл дээр ширүүн өрсөлдөөн өрнөх
нь нэгэнт тодорхой болоод байна.
Жич: Бид
блогтоо энэ жил ямар технологи тэргүүлж,
зонхилох үүрэг гүйцэтгэх талаар хэдэн
нийтлэл бэлтгэж байна. Энэ удаа бид
Андройд системийн талаар бэлтгэн хүргэж
байна. Хэрэв та энэ жил техник технологийн
ертөнцөд юу тэргүүлэх байр суурьтай
болохыг сонирхож байвал бидний бэлтгэж
буй нийтлэлүүдийг Ирээдүй гэсэн
шошгоор орж уншаарай.
эх
сурвалж: wired
Ямар ч төхөөрөмж ашиглан хакердахад хакерчдад саадгүй болох нь дээ
ReplyDelete