Torso Утасны Цэнэглэгч

1/03/2014

Torso бол олон нийтийн санхүүгийн тусламжтайгаар хийгдэх утасны цэнэглэгчийн төсөл юм. Зохион бүтээгчдийн зорилго нь 50 мянган долларыг олон нийтийн сайн дурын тусламжаар хуримтлуулж энэхүү төслөө бүрэн хэрэгжүүлэх явдал юм.

Torso бол цэнэглэгч каблийг богино болгосон хувилбар бөгөөд мөн нугалж хэлбэрийг нь өөрчлөх боломжтой учраас утасны тавиур болгож ашиглах боломжтой.

Утасны тавиур байдлаар ашиглах нь

Мөн чихэвчээ ч Torso-д ороогоод авч явахад илүү амар юм.

Чихэвч одоо илүү эмх цэгцтэй болжээ

Тorso нь Apple-ын шинэ болон хуучин цэнэглэгч, мөн MicroUSB дэмждэг учраас ихэнх Android төрлийн утсанд тохирох болно.

Хананы цэнэгч хэлбэрээр ашиглах нь

Энэ төсөл нь зөвхөн анхан шатандаа явж байгаа бөгөөд хэрвээ зорисон санхүүжилтээ олвол ойролцоогоор 3 сарын дараа эцсийн бүтээгдэхүүн нь бэлэн болох юм байна.


Эх сурвалж: techcrunch.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer