Nokia Android үйлдлийн системтэй гар утас гаргана гэсэн цуурхал өнгөрсөн жилээс гарч эхэлсэн билээ. Харин саяхан дахин Nokia-гийн Android үйлдлийн системтэй утас гэсэн зураг цахим хуудсаар тарсан байна.
Интернэтээр цацагдаад байгаа зураг |
@seamissu гэсэн twitter-ын нэртэй хэрэглэгч Nokia "Normandy" гэх Android үйлдлийн системтэй утасны зураг гэж тавьсан байна.
Зураг дээрх утас нь өнгөрсөн 12 сард гарч байсан зургуудтай адил хэдий ч зургаас илүү ихийг мэдэх боломжгүй юм. Зураг дээрээс ямар үйлдлийн системтэй мөн утасны хэмжээг нь хүртэл хэлэх боломжгүй юм.
Хэрвээ энэ бүхэн үнэн гэж үзвэл энэ утас худалдаанд гарах болов уу? Учир нь Microsoft Nokia-гийн төхөөрөмж болон үйлчилгээний хэсгийг худалдан авахаар болсон.
Гэхдээ шилжилт нь бүрэн хийгдэж дуусаагүй байгаа. Мөн Nokia Android үйлдлийн системтэй утас дээр ажиллаж байна гэсэн цуурхал Microsoft-той хийсэн гэрээнээс өмнө гарч эхэлсэн.
Эх сурвалж: cnet.com
:d
ReplyDelete