Mac -ийн хувьсал
1.
Лиса
Аппел
1983 онд Apple Lisa нэртэй хамгийн анхны
персонал компьютераа танилцуулж байсан.
Уг компьютерыг хөгжүүлэхэд бүтэн гурван
жил, 50 сая доллар зарцуулжээ. Стев Жобс
уг компьютерыг охиныхоо нэрээ нэрлэсэн
ба тухай үедээ 10,000 доллараар үнэлэгдэж
байсан нь өнөөдрийнхөөр 25,000 доллар
болно. Уг компьютер хэт өндөр үнээсээ
болоод маш муу зарагдсан.
Лиса
компьютер нь анхны бүрэн хэмжээний
ширээний компьютер байсан боловч Мак-г
бодвол арай өөр юм.
2.
Макинтош XL
Лисагын
худалдааг өсгөхийн тулд Аппел дизайныг
өөрчилж Макинтош XL гэж нэрлээд 3,495
долларын үнэтэй гаргажээ.
3.
Макинтош 128К
1984
онд танилцуулсан 128К загвар нь хамгийн
анхны жинхэнэ Макинтош персонал компьютер
юм. Үнэ нь 2,495 доллар байсан байна. 9 инч
дэлгэцтэй, 128К шуурхай санах ойтой,
“хэрэглэхэд хялбар” системтэй байсан
нь эхнээсээ л Мак-г алдаршуулсан аж.
4.
Макинтош 512К
128К
гарсны дараахан 512К гарсан ба техник
үзүүлэлтийн хувьд адилхан боловч 4 дахин
их санах ойтой байв.
1986 он болоход Макинтош Плас зах зээлд эрэлт
ихтэй болсон байлаа. 1МБ санах ойтой,
үнэ 2,599 доллар. Мөн өөртөө SCSI порттой
болсон нь хэрэглэгчдэд нэмэлт хардвер
холбох боломжыг олгосон юм.
6.
Макинтош Портабле
1989
онд хамгийн анхны батарейгаар ажилдаг
Мак бүтээгдэв. Тухай үедээ 16MHz үйлдэл
боловсруулах буюу хамгийн хурданд
тооцогдож байсан. Хэдийгээр хурдан
байсан ч Портабле жин нь 7кг орчим жинтэй
байсан ба борлуулалт маш муу байсан юм.
7.
Повербүүк
Портаблийг
бодвол илүү дээр болсон. Хоёрын жилийн
дараа буюу 1991 онд гарсан уг компьютер
нь Аппелийн анхны жинхэнэ зөөврийн
компьютер болсон юм. Плофи диск тоглуулагч
нь тусдаа салангид байсан. Ер нь бол энэ
төрөл 2006 он хүртэл үйлдвэрлэгдсэн.
Энэ
бол гайхамшиг. Стев Жобс Аппелд гүйцэтгэх
захирлаар буцаж ирээд хэрэгжүүлсэн хамгийн
анхны хамгийн том төсөл бол 1998 оны iMac
байсан юм. Доторх нь нэвт харагддаг
гоёмсог өнгөтэй iMac нь өмнөх загваруудаас
тэс өөр болсон ба плофи дискийг халж
харин USB портуудыг багтаасан байна.
iMac
G4 нь технологи сонирхогчдыг загвараараа
гайхшруулсан гэхэд болно. Нарийхан
хүзүү нь дэлгэцийг хаа дуртай байрлалдаа
хөдөлгөх боломж олгож байв. 2002 онд Стев
Жобс G4-ийг танилцуулах үед үзэгчид
бүгдээрээ дуу алдаж байсан санагдана.
2006
онд Аппел шинэ МакБүүк танилцуулсан нь
“iSight” камертай, гялгар LCD дэлгэцтэй,
Магсеф соронзон тэжээлийн оролттой тун
шинэлэг эд байв.
11.
МакБүүк Айр
Аппел персонал компьютерын хөгжил чиг хандлагыг
тодорхойлдог уламжлалаараа Air -ийг
танилцуулсан нь орчин үеийн компьютерын
дүр төрх болоод байна. Маш хөнгөн,
авсаархан, маш нимгэн, илүү дутуу
тоглуулагч байхгүй яг л хувийн компьютер
бол Air байлаа. Жобс 2008 онд танилцуулснаас
хойш үзүүлэлтийг нь сайжруулан өнөөг
хүртэл үйлдвэрлэж байна.
Өмнөх
загваруудаа бодвол өргөн том, нимгэн
дэлгэцтэй болсон ба хулгана, гар зэрэг
нь утасгүйгээр холбогдсон. 27 инч загвар
нь маш хурдан Intel процессортой, хатуу
диск, флаш дискийг хослуулсан Fusion Drive
дисктэй супер компьютер болсон.
Эх
сурвалж: mashable
0 comments:
Post a Comment