"World of Tanks / Warplanes / Warships" Тоглоомууд

1/15/2014

"Wargaming" бол Беларус, Украйн, АНУ мөн ОХУ-д өөрсдийн хөгжүүлэх төвүүд бүхий тоглоомын байгууллага юм. "Wargaming.net" бол тэдний үйлчилгээний хэсэг нь бөгөөд үүнийг ашиглан тоглогчид "MMO" төрлийн тоглоомуудыг нь тоглодог байна.

Тэдний тоглоомууд дундаас хамгийн их нэр хүндтэй нь "World of Tanks"  тоглоом юм. Энэ нь сүлжээний тоглоом бөгөөд мөн тоглоход үнэгүй тоглоом юм. Энэхүү тоглоом нь бусад тоглоход үнэгүй тоглоомуудын адил тоглоом доторх худалдан авалтуудаар ашигаа олдог байна. Тиймээс бүтээгчдийн зорилго нь тоглоомоо байнга шинэчлэж тоглогчдоо алдахгүй байх юм.

World of Tanks тоглоомын screenshot

"World of Tanks"-д тоглогч дэлхийн хоёрдугаар дайны үеийг дуустлах хүртлэх үеийн танк, танк сөнөөгч болон өөрөө явагч их бууг удирдан тоглох юм. Тулааны төрлүүд нь:

"Standard" аль нэг баг нь дайсны баазыг эзлэх эсвэл бүх дайснуудаа устгах.
"Assault" дайсны хамгаалж байгаа баазыг эзлэх эсвэл бүх дайснуудаа устгах.
"Encounter" дунд байрлах баазыг дайснуудаасаа өрсөж эзлэх эсвэл бүх дайснуудаа устгах.

World of Tanks тоглох явц
World of Tanks тоглох явц
Тоглогч өөрийн танкаа сайжруулах мөн будгийг нь солих боломжтой юм.

Тоглогч танкаа сайжруулах хэсэг


"Wargaming"-гийн бас нэгэн бүтээл бол "World of Warplanes" юм. Тоглоом нь мөн тоглоход үнэгүй бөгөөд тоглогчид танк биш байлдааны онгоцуудаар хоорондоо тулалдах юм. Нийт 100 гаруй онгоцны төрөлтэй бөгөөд тоглогч удаан тоглох тусам онгоцоо сайжруулах боломжтой болно. Тоглох зарчмын хувьд хоёр төрөл бөгөөд "Training" хэсэг дээр дасгал хийх харин "Standard" хэсэг дээр дайснуудынхаа эсрэг тулалдах боломжтой.

World of Warplanes тоглоомын screenshot
Тоглох явц
Онгоцоо сайжруулах хэсэг
"World of Warplanes" нь гараад удаагүй байгаа тоглоом юм.


"Wargaming" мөн дараагийн тоглоомын төсөл дээрээ ажиллаж байгаа бөгөөд энэ нь "World of Warships" юм. Тоглоом нь бэлэн болоогүй байгаа бөгөөд туршилтын шатандаа явж байгаа юм. Бусдуудынхаа адил тоглоход үнэгүй байх бөгөөд энэ удаад тоглогчид байлдааны хөлөг онгоцуудыг удирдах болно.

World of Warship тоглоомын screenshot
World of Warship тоглоомын screenshot
World of Warship тоглоомын screenshot

Эх сурвалж: wargaming,net, wikipedia.org, youtube.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer