Google Motorola-г худалдаж авсны дараа 22-хон сарын дараа Хятадын Lenovo-д 2.91 тэрбум доллараар зарахаар болсон байна гэхдээ Motorola-гийн патентуудыг авч үлдэх юм байна.
Google 2012 оны 5 сар Motorola-г 12.5 тэрбум доллараар худалдан авсан хэдий ч гар утасны техник хангамжийн зах зээлд Google тийм амжилттай байгаагүй юм.
Патентуудыг авч үлдсэнээр Android үйлдлийн системийн эсрэг гарах оюуны өмчид халдсан гэх зарга болон шүүх хурлуудаас хамгаалах юм гэж Google-ээс мэдэгдсэн байна.
Энэхүү үйл явдал нь мөн Lenovo-гийн илүү том зах зээлд орох сонирхолыг харуулж байгаа юм. Lenovo мөн өнгөрсөн долоо хоногт IBM-ын серверын бизнесийг худалдаж авахаар болсон байна. Lenovo нь 2005 онд IBM-ын персонал компьютерын бизнесийг худалдаж авсны дараа дэлхийд тэргүүлэх компьютер үйлдвэрлэгч болсон билээ.
Google болон IBM-тай хийсэн эдгээр ойрхон гэрээнүүд АНУ-ын зохицуулагчдын санааг зовоож байгаа бөгөөд мэдээллийн аюулгүй байдлын асуудлаас болж эдгээр шилжүүлгийн ажил нь нилээд хэдэн сараар хойшлогдох магадлалтай юм.
Энэ үйл явдлыг маш түргэн болсон бөгөөд гэрээ хэлэлцээрийн талаар мэдэж байсан нэг хүн талархлын баярын дараа л хоёр тал ярилцаж эхэлсэн гэжээ. Мөн BlackBerry өөрийгөө зарах хүсэлтэй байсан үед Lenovo бас их сонирхож байсан мөн Motorola-г зарах үед Lenovo-той өрсөлдөх өрсөлдөгч байгаагүй гэсэн байна.
Эх сурвалж: online.wsj.com
0 comments:
Post a Comment