Сая Жилийн Настай Өгөгдөл Хадгалах Диск Бүтээв

1/16/2014
Жирийн соронзон хатуу диск арваас хорин жилийн настай байдаг. Харин нанотехнологийн эрдэмтэд сая жил өгөгдөл хадлах чадвартай диск бүтээжээ.


1956 онд IBM соронзон ашиглан өгөгдөл хадлах чадвартай дэлхийн анхны дискийг бүтээсэн билээ. IBM 305 RAMAC компьютер нь нийтдээ 5 мегабитын багтаамжтай 24 инчийн 50 диск ашиглаж байсан нь тухайн үедээ гайхамшиг байжээ. Харин өнөөдөр 1Тб багтаамжтай өгөгдөл хадлах чадвартай 3.5 инч диск хаа сайгүй л хөглөрч байна.

Гэсэн ч ингэж өгөгдөл хадлах хэмжээ асар ихээр нэмэгдэж, эрчим хүч зарцуулалт мөн хэмжээгээр буурсан боловч нэг зүйл өөрчлөгдөөгүй хэвээрээ байна. Анх бүтээсэнтэй адилхан соронзон диск ашиглаж байгаа учраас өгөгдлийн хадаглагдах хугацаа нь 10 орчим жил байгаа юм.

Тэгвэл эндээс сонирхолтой асуудал урган гарч байна. Бүх зүйл тоон хэлбэрт шилжиж буй энэ үед бид иргэншлийнхээ мэдээллийг дараагийн үедээ хэрхэн дамжуулах вэ? Ямар технологиор бид мэдээллийг сая жил эсвэл түүнээс ч олон жилээр хадгалах боломжтой вэ?

Харин өнөөдөр энэхүү асуултын хариултыг олсон Нидерландын Твенте Их сургуулийн эрдэмтэн Жероин ди Врайс (Jeroen de Vries) болон түүний нөхдөд талархах хэрэгтэй болж байна. Эдгээр залуус сая жилээр тоологдох урт удаан хугацаанд өгөгдөл хадгалах чадвартай дискийн загварыг гаргаж бүтээсэн байна. Тэд уг дискээ зохиомол цаг хугацааг хурдасгах туршилтанд оруулж туршиж үзэхэд нэг сая жил өгөгдөл хадгалсаар байж чадна гэсэн үр дүнд хүрчээ.

Юуны түрүүнд тэд ажлаа насжилтын онолоос эхэлсэн байна. Насжилтыг бодит амьдрал дээр туршиж үзнэ гэдэг ялангуяа сая жилээр яригдах урт хугацааг ярьж байгаа үед бол боломжгүй мэт санагдана. Гэхдээ сонирхолтой нь насжилтын үйл явцыг хурдасгах арга зам байдаг аж.

Эхлээд өгөгдлийг хадаглахад шаардлагатай энергийг хамгийн доод хэмжээнд барьснаар энергийн эх үүсвэрийг тусгаарлана. Дараа нь 0 -ийг 1 рүү хөрвүүлэх замаар өгөгдлийг эвдэж, энэ үйлдэлд шаардлагатай энергийг дуусах хүртэл турших юм.

Зарим шууд тооцооллоор нэг саяас нэг тэрбум жил хадгалах гэвэл 63 KTB-ээс 70 KTB энерги шаардлагатай гэж гарч байна. “Өнөөдрийн технологиор бол энэ боломжтой болсон” хэмээн Врайс хэлж байна.

Үүнийг батлахын тулд тэд тийм хэмжээний урт хугацаанд мэдээллийг хадгалах чадвартай диск бүтээсэн байна. Өгөгдлийг нарийн шугам бүхий нимгэн дискт бичиж, дээгүүр нь хамгаалалтын бүрхүүл тавьна.

Тэд дискээ хайлах температур өндөр (3422 Цельсийн хэм), дулаан дамжуулах итгэлцүүр багатайгаар нь вольфрамыг сонгосон байна. Харин хамгаалалтын давхаргыг бат бөх чанар сайтайгаар нь цахиурын нитрид ашигласан байна.

Тэд өнөөдөр ашиглагдаж буй адил арга хэрэглэн өгөгдөл бичиж 100нм талбайд КюР(QR) бичсэн аж. Тэгээд дискээ өндөр хэмээр халааж диск гэмтэж буйг ажигласан байна.

Үр дүн гайхалтай гарсан байна. Архениусын хуулиар бол диск нэг сая жил тэсэхийн тулд 445 Келвин хэмд нэг цаг тэсэх ёстой ба энэ шалгалтыг диск өлхөн давав. Харин Келвины 848 хэм хүргэхэд диск дээрх мэдээлэлээ алдаж эхэлсэн аж.

Лонг Нав Сангаас энэхүү төслийг хэрэгжүүлэгчдээс 10,000 жилийн настай өгөгдөл хадгалах чадвартай архивийн диск бүтээж өгөх хүсэлт гаргаад байгаа.

Ямар ч байсан тэдний энэхүү ажил нь бид ирээдүйн хойч үедээ өөрсдийн соёл иргэншлийн мэдээллийг үлдээх бүрэн бололцоотойг нотлон харууллаа.

Мэдээж үүнд зарим нэг болгоомжлол бий. Насжилтыг турших энэхүү арга нь зөвхөн тодорхой нэг нөхцөлийг л шалгаж үзсэн ба өөр бусад нөхцөлд хэрхэх талаар тодорхой зүйл алга. Жишээ нь манай дэлхийд солир унахад уг диск тэсэх эсэхийг мэдэхгүй. Түүнчлэн гэрт гардаг гал түймрийн дайтай температурт тэсэх эсэхийг мөн л мэдэхгүй байна.

Гэхдээ Врайс болон түүний хамтрагчид илүү тэсвэртэй өгөгдөл хадгалах систем бүтээж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Ямартай ч тэдний энэхүү ажил нь хойч үедээ мэдээлэл дамжуулах маш чухал алхам гэдэг нь тодорхой юм.


Эх сурвалж: technologyreview

1 comments:

 
Toggle Footer