SplashData 2013 Оны Хамгийн Түгээмэл Нууц Үгнүүдийг Гаргажээ

1/21/2014

"SplashData INC" өнгөрсөн жилийн хамгийн түгээмэл нууц үгүүдийг гаргажээ. "password" гэсэн нууц үг үргэлж хамгийн түгээмэл нууц үгүүдийг тэргүүлж ирсэн билээ. Гэсэн хэдий нэгдүгээр байранд өөр нууц үг орсон байна.

"SplashData" энэхүү нийтлэл дээр байгаа нууц үгүүдийг ашигладаг бол яаралтай нууц үгээ солихыг зөвлөж байгаа юм. Нууц үгээ "password" гэж өгөх нь таны мэдээллийг яавч хамгаалж чадахгүй юм.

Харин нэгдүгээр байранд ямар нууц үг орсон юм бол? "SplashData"-гийн хэлж байгаагаар нэгдүгээр байранд "123456" гэсэн нууц үг орсон байна.

Мөн нууц үгээ мартахгүй нь тулд хэрэглэгчид тухайн ашиглаж байгаа цахим хуудас болон програмын нэрээр нууц үгээ өгдөг байна. Жишээ нь хэрэглэгч "Wordpress" ашигладаг бол нууц үгээ "wordpress" гэж нэрлэх нь олонтой гэнэ.

Бусад түгээмэл нууц үгүүд нь "111111", "iloveyou", "qwerty" зэргүүд юм байна.

Мэдээж эдгээр нууц үгүүдийг таахад ч амар мөн хакерууд хамгийн амар нууц үгийг эхэлж туршиж үздэг байна. Тиймээс энэ жилээс илүү сайн нууц үг хэрэглэх хэрэгтэй. Ингээд 2014 оны "SplashData"-гийн жагсаалтанд орохгүй нууц үг хэрэглээрэй.

Эх сурвалж: coveredglove.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer