Best Of CES2014 Шагналын Ялагчид























Та бүхэндээ Engadget.com сайтын зүгээс Best of CES2014 шагналыг ямар шинэ бүтээлүүд авсаныг толилуулъя.

Шилдэг Эхлэл: Airtame
Airtame нь энгийн Персонал компьютерийн дэлгэцийн хувьд үнэхээр шинэлэг санаа болж чаджээ. Учир нь та энэхүү жижиг модемийг HDMI порт бүхий ямар ч дэлгэцэнд холбосноор та утасгүй буюу wireless дэлгэцтэй болж байна гэсэн үг юм. Ямар ч холбогч кабель хэрэггүй зөвхөн модемоо зурагтныхаа HDMI оролтонд хийгээд компьютер дээрээ Airtame-н програм суулгахад л хангалттай. Та үүнийг $89 доллараар авах боломжтой.

 Шилдэг эрүүл мэндийн болон фитнессийн бүтээгдэхүүн: Jaybird Reign

Jaybird Reign нь хүний биеийн хөдөлгөөн эрхтэн системийг хянагч зүүдэг технологиуд дундаас өөрийн гэсэн дизайн болон шинэлэг програмаар ялгарч байна. Андроид болон iOS үйлдлийн систем дээрх апп-ууд таны хөдөлгөөнийг бүртгэж дасгал хийсэн цаг, хэдэн калори шатаасан болон биеийн бусад үзүүлэлтийг харуулна. Мөн түүн дээр үндэслэн танд шаардлагатай дасгал хөдөлгөөн болон хэдэн минут илүү унтаад авахыг ч зөвлөдөг юм байна. Үнэ нь $200 доллар.

Шилдэг автомашины электрон бүтээгдэхүүн: Corvette Performance Data Recorder

Корвет бол өөрийн гайхалтай загвараараа домог болсон машин билээ. Тэгвэл Шевролет компаниас гаргаж буй цоо шинэ загварын Корвет model 2015 нь өөртөө Performace Data Recorder-той болсноороо домог болж магадгүй юм. Энэхүү PDR нь мэргэжлийн уралдааны машины  технологитой адил аудио, видео болон замын бичлэг хийдэг. Мөн Замчилах, Спорт, Аялал болон Машины үзүүлэлт гэсэн дөрвөн төрлийн горимтой бөгөөд та асаах товчийг дараад аль нэг горим дээр тавьснаар эхлэл төгсгөлийн шугам тодорхойлогдож замын бичлэг хийгдэнэ. Түүнчилэн машины бүхий л механизмын ажиллагааг хянах боломжтой юм байна.

Шилдэг Аудио бүтээгдэхүүн: Clearview Clio

Clearview компаниас гаргасан Clio bluetooth чанга яригчийн бусад спикерээс ялгарах онцлог нь: Бараг харагддаггүй юм байна. Clio нь тунгалаг харагдах Edge Motion системийг ашигласан бөгөөд 360 градуст дуу цацах full stereo чанга яригч юм. Та үүнийг сайтаас нь $350 доллараар худалдаж авч болно.



Шилдэг Видео бүтээгдэхүүн: Dish Virtual Joey


Олон жилийн турш ямар нэгэн Box ашиглахгүйгээр зурагтаа шууд үзэх талаар яригдаж байсан билээ. Харин Dish энэ тал дээр нэг алхам урагшилсан байна. Virtual Joey апп бүхий анхны LG-ийн ухаалаг зурагтнуул болон Playstation console-ууд гарлаа. Гэхдээ танд Hopper DVR box хэрэгтэй ба олон зурагттай бол зурагт болгонд box хэрэггүй зөвхөн сүлжээндээ шууд холболт хийж апп-аа суулгахад болох юм байна.

Шилдэг Програм хангамж: Sony Playstation Now

Энэ бол 5 жилийн дараах Playstation-ий загвар юм. Ямар нэгэн тоглоом ажиллуулах төхөөрөмж байхгүй. Таны интернэтийн буюу холболтын хурд өндөр байх л юм бол та 2014 оны зун гэхэд PS3-ын тоглоомуудыг өөрийн зурагтан дээрээ сүлжээгээр тоглож болохоор болжээ. Энэ бол видео тоглоомын шинэ ирээдүй юм.




Шилдэг Хөдөлгөөнт Технологи: Sony Xperia Z1 Compact

Андроид ухаалаг утасны зах зээлд утасны хувилбар болон үзүүлэлт хэмжээгээ дагаад буурдаг. Хэрэв та овор хэмжээ томтой утсанд дургүй байлаа гэхэд яах аргагүй үзүүлэлт муутай утас авах хэрэг гардаг. Харин Sony компани энэхүү нөхцөлийг эвдсэн утас гаргасан нь Xperia Z1 Compact юм. Xperia Z1 Compact нь 4.3 инчийн өндөр нягтаршил бүхий Triluminos дэлгэц, 20.7МП камер, өндөр хүчин чадал бүхий quad-core процессор болон ус нэвтэрдэггүй гэдгээрээ онцлог юм.

Шилдэг Тоглоомын бүтээгдэхүүн: Valve Steam Machines

Google андроид руу орсон шиг Valve ч бас PC тоглоомын удирдлага руу орлоо. Valve бол тоглоом хөгжүүлэгч томоохон компаний нэг бөгөөд олон салбарт хүч түрэн орж байгаагийн нэг нь тоглоомын удирдлага юм. Valve компаний энэхүү удирдлага нь PC тоглоомыг хаанаас ч тоглох боломжтой болгож байгаа юм. Та компьютерээ өрөөний нэг захад тавиад өөрөө нөгөө захад нь суугаад тоглож болохоор болжээ. Энэ бол зөвхөн эхлэл бөгөөд энэ салбарын ирээдүй маш гэрэлтэй байгаа билээ.

Шилдэг Өвөрмөц бүтээгдэхүүн: Sen.se Mother

Энэхүү ухаалаг wireless ээж маань таны гэрт байгаа амьд болон амьгүй биетийг хянахад зориулагдан бүтээгджээ. Cookies гэж нэрлэгдэх бяцхан мэдрэгчүүдтэй холбогдон таны гэрийн темпратур, хөдөлгөөн зэргийг мэдэрч танд мэдээллэх болно. Жишээ нь та гэрээ эзэнгүй орхисон үед мэдрэгчээ хаалганд байрлуулснаар хэн нэгэн хаалгаар орох үед танд мэдээллэх болно. Магадгүй та эм уухаа мартсан бол тухайн цагт ээж маань сануулна. Үүнээс гадна мэдрэгч бүрийг програмчилснаар өөр олон зорилгоор ашиглаж болох юм байна. Энэхүү ээж маань 4 ширхэг мэдрэгчтэйгээр $222 доллараар ирэх сард зарагдаж эхэлнэ.

Шилдэг Хүүхдэд Зориулсан бүтээгдэхүүн: Mimo baby with Intel

 Энэ бол нялх хүүхдийн ухаалаг хувцас юм. Интел компаний энэхүү бүтээгдэхүүн нь үнэхээр шинэлэг санаа болж чаджээ. Та хүүхэддээ энэ ухаалаг хувцасыг өмсгөснөөр хүүхдийнхээ хөдөлгөөний идэвхи, биеийн байрлал, арьсны температур гэх мэт биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг өөрийн андроид болон iOS апп дээр хянах боломжтой юм байна. Мэдээж яст мэлхий хэлбэртэй мэдрэгч дотор интелийн dual core процессор байгаа. Энэхүү ухаалаг хувцас маань нэг ширхэг яст мэлхий, гурван ширхэг хувцас бүхий багцаар энэ зун $199 доллараар зарагдаж эхэлнэ.

Шилдэг Хэвлэгч бүтээгдэхүүн: Makerbot Replicator Desktop 3D Printer

Энэхүү 3D хэвлэгч машин нь бусад хэвлэгч машиныг бодвол үнэхээр илүү болж чаджээ. Бусад 3D хэвлэгчдийг бодвол илүү цэвэр мөн илүү нарийн урлах чадвартай юм. Мөн өөр дээрээ 3.5 инчийн Full Color LCD дэлгэцтэй ба энэ нь хэрэглэгчид удирдах, функц оруулахад илүү хялбар болжээ. Түүнээс гадна та гар утас, компьютер болон таблет зэрэг ямар ч платформоос холбогдож болно. Мөн дотор талд байрласан камераар хэвлэх үеийн ажиллагааны зургийг авах боломжтой юм. Хэрэв хэвлэгч материал дуусах дөхвөл танд мэдэгдэх ба хэвлэх явцад таныг хэдэн минут орхиж болохыг хэлж өгөх юм байна. Энэ гайхалтай хэвлэгч маань $2,899 доллар зарагдана.

Шилдэг Персонал Компьютер: Razer Project Christine

Энэ оны CES-д персонал компьютерийн үзэмж маш их өөрчилөгдсөн байна. Гэхдээ тэдгээрийн дундаас Razer-ийн Project Christine өөрийн өвөрмөц шинэлэг энгийн компьютерээс тэс өөр төрхөөрөө онцлог байлаа. Энэхүү компьютерийн модулиуд нь шуурхай санах ой, график, спикер, процессор, Blu-ray тоглуулагч, компьютерийн хяналтын LED гэсэн тус тусдаа модулиудтай бөгөөд хүчин чадлыг нь нэмж өргөтгөхын тулд нэмэлт модулиуд сул суурин дээр суулгахад л хангалттай юм. 


Шилдэгийн Шилдэг бүтээгдэхүүн: Oculus Rift's Crystal Cove Prototype


Хэдхэн жилийн өмнө бид Virtual Reality гэдэг зүйлийн талаар огт төсөөлөлгүй байсан билээ. Харин энэ жилийн CES-д Oculus Rift компаний хамгийн сүүлийн үеийн виртуал орчинг бүрдүүлэгч Crystal Cove Prototype загвараа танилцууллаа. Энэхүү загвар маань илүү бодит мэт орчинг бүрдүүлэх OLED дэлгэц болон нүдэнд зориулсан болор линзтэй болж мөн  бие болон толгойны байрлал тодорхойлох 1080 камертай юм байна. Үүнд зориулсан виртуал тоглоомууд удахгүй гарна гэж найдаж байна. Oculus Rift нь Virtual Simulation салбарт маш том ололт алхам хийж  байна. Тэдний бүтээл нь тоглоом, энтертаймент, бизнес болон эрүүл мэндийн гэх мэт маш олон салбарт том өөрчилөлт шинэ боломж бололцоог бий болгоно хэмээн үнэлж Шилдэгийн Шилдэг гэсэн шагналыг олгожээ.


Эх сурвалж: Engadget.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer