1950 оноос анх ЗХУ дахин ашиглах боломжтой сансрын хөлөгтэй болох санаатай байсан хэдий ийм төрлийн төсөл нь удаан хугацаанд сайн зохион байгуулалттай байж чадаагүй учраас үр дүнд хүрч чадаагүй юм. Харин 1974 онд олон дахин ашиглах боломжтой сансрын хөлгийн "Буран" төсөл эхэлжээ. Ингээд 1988 онд анхны нислэгээ амжилттай хийсэн бөгөөд дахин ашиглах боломжтой сансрын хөлөгтэй болсон байна.
Мэдээж дахин ашиглах боломжтой сансрын хөлгийн төсөл мөн АНУ-д хийгдэж байсан бөгөөд тэр нь "Space Shuttle"-ын төсөл юм. Анх 1972 онд "Space Transportation System - STS" буюу "Space Shuttle" програм эхэлсэн бөгөөд 1981 он гэхэд анхны нислэгээ амжилттай хийсэн байна. "Space Shuttle"-ын програм нь 2011 онд хаагджээ.
STS-1 нислэгийн өмнө |
"Space Shuttle" болон "Буран"
Энэхүү хоёр төсөл нь харагдах байдлаараа нилээд төстэй юм. Хоёр сансрын хөлгийн хэлбэр дүрс, харагдах байдал, хэмжээ нь хүртэл бараг адилхан. Гэсэн хэдий ч энэ нь зөвхөн гаднаас харагдах л байдал юм.
"Буран" болон "Space Shuttle" |
Харин "Буран" нь "Энергия" тээврийн пуужин ашигладаг бөгөөд "Буран" нь "Энергия" пуужингийн ачаа байдлаар явдаг байна. "Энергия" тээврийн пуужин нь "Буран" хөлгийг сансарт хөөргөх хангалттай хүчтэй учраас "Буран" нь нислэгийн үед нэмэлт тийрэлтийн хүч өгөх хэрэггүй юм. Тиймээс ч энэ байдал нь "Буран" сансрын хөлөгт илүү их ачаатай явах боломжийг олгодог. "Энергия" тээврийн пуужинг "Н-1" төсөл амжилтгүй болсны дараа эхэлсэн бөгөөд анхны туршилтын нислэгийг 1987 онд хийсэн бөгөөд дараагийн нислэгээрээ "Буран" сансрын хөлгийг сансарт нисгэсэн байна.
"Space Shuttle" болон "Буран" сансрын хөлгүүдийг нисэх онгоцоор зөөдөг бөгөөд "Буран" хөлгийг дэлхийн хамгийн том нисэх онгоц болох "АН-227"-гоор зөөж байжээ.
Мөн "Буран" сансрын хөлөг нь бүрэн автомат бөгөөд сансрын нисгэгчгүй хоёр долоо хоногийн турш ажиллах боломжтой юм.
"Буран"-ны анхны бөгөөд эцсийн нислэг
1988 оны 11 сарын 15-нд сансрын нисгэгчгүй анхны нислэг хийгдэхээр болжээ. Орон нутгийн цагаар өглөөний 3:00 цагт "Энергия" тээвэрлэгч пуужин "Буран"-ныг амжилттай хөөргөжээ. Төсөл хэдий ч хэд хэдэн жил хойшлогдсон ч "Буран" сансрын нисгэгчгүй нисч бүрэн автоматаар газардсан анхны сансрын хөлөг болсон юм. Нислэг 206 минутын турш үргэлжилсэн бөгөөд сансрын хөлөг дэлхийг хоёр тойрсон байна.
Төслийн төлөвлөгөөнүүд
Анхны сансрын нисгэгчгүй нислэгийн дараа сансрын нисгэгчтэй нислэг хийгдэхээр төлөвлөж байсан бөгөөд "Игорь Волк" болон "Анатолий Левченко" нар анхны нислэгт бэлдэж байжээ.
Мөн төслийн дагуу дахин 4 сансрын хөлгийг хийж эхэлсэн байсан бөгөөд хөлөг тус бүрийн нийт үйлдвэрлэлтийн явц 95-97%, 30-50%, 10-20% явцтай байжээ. Харин сүүлийнхийг нь буцааж буулгасан байна.
Гэсэн хэдий ч "Буран"-ны амжилтийн үед ЗХУ-ын байдал маш муудсан байсан бөгөөд санхүүжилтгүйгээс болж дараа нь 1993 онд төслийг хаасан байна. Ийнхүү техникийн боломж бололцоогоор "Space Shuttle"-аас илүү байж чадсан хэдий ч хэзээ ч дараагийн нислэгээ хийгээгүй байна.
Эх сурвалж: k26.com, wikipedia.org, youtube.com
Холбоотой нийтлэлүүд:
Сансрын Төлөөх Тулаан
Зөвлөлтын Сарны Төслийн Хувь Заяа
Холбоотой нийтлэлүүд:
Сансрын Төлөөх Тулаан
Зөвлөлтын Сарны Төслийн Хувь Заяа
сайхан м атериал байна. Би яг энэ Бураны тухай унших гээд хайж байтал таарлаа. Та бүхэнд амжилт хүсье.
ReplyDelete