Google-ын Ухаалаг Контакт Линз чихрийн шижинтэй хүмүүс сахарын хэмжээгээ тааруулж байхад туслана хэмээн найдаж байна |
Google-ын өөрсдийн зүүдэг технологийн төсөөлөлд дахиад нэг том алхам хийсэн байна. Өнгөрсөн пүрэв гаригт тэд ухаалаг контакт линз бүтээхээр ажиллаж байгаа гэдгээ зарласан байна.
Ухаалаг контакт линз нь нулимсанд дахь глюкозын хэмжээг утасгүй чип болон жижиг хэмжээний мэдрэгчээрээ хэмждэг байна. Одоохондоо ажил дөнгөж эхэлж байгаа хэдий ч Google энэхүү бүтээл нь олон чихрийн шижинтэй хүмүүст туслана хэмээн найдаж байгаа юм.
Энэ бүтээл нь Google-ын "X unit" хэсгийн бүтээл бөгөөд энэ хэсгийн зохион бүтээгчид маш эрсдэл ихтэй ч гэсэн холын ирээдүйд маш их үр ашигтай байж болох боломжтой төслүүд дээр ажилладаг байна. Тиймээс энэ хэсгийн бүтээлүүд зах зээлд хэзээ ч гарахгүй байх магадлал маш өндөр байдаг юм.
Эх сурвалж: usatoday.com
0 comments:
Post a Comment