Андроид 4.4 Дээр Утасны Хурд Баттерейг Сайжруулах Хялбар Арга

Андроид 4.4 Кит Кат 2013 оны 10сарын 31нд гарахад бидний мэдэхгүй маш чухал нэгэн зүйлийг танилцуулсан. Энэ бол "ART" бөгөөд 12сард Андроид 4.2.2 гарахад ашиглагдаж эхэлсэн юм. "ART" гэж юу вэ? Энгийнээр хэлэхэд энэ бол таны Андроид утасны ажиллагааг тэр чигт нь өөрчилж буй зүйл юм. 
ART гэдэг нь Андроид Ажиллах Хугацаа(Android Run Time) гэсэн үг бөгөөд Андроид утсан дээрх апп-уудыг ажиллуулдаг функц юм. Үндсэн тохиргоогоор Андроид хувилбарууд нь "Dalvik" гэх функцийг ашигладаг байсан. Харин та энэхүү функцийг "ART"-р солисноор 2 том давуу талыг мэдрэх болно.

1. Илүү Хурд
Dalvik нь "JIT" буюу Just-In-Time гэх аргыг хэрэглэдэг ба энэ нь аппликэйшныг ажиллуулах бүрт тухайн аппликэйшны эх кодыг exe програм хэлбэрт хувиргаж ажиллуулдаг. Харин ART нь "AOT" буюу Ahead-of-Time гэх аргыг хэрэглэдэг бөгөөд энэ нь аппликэйшныг анх суулгасан мөчөөс эхлэн ажиллуулдаг юм байна. Ингэснээр таны утасны хурд хоёр дахин нэмэгдэх боломжтой болж байна.

2. Баттерейний хугацаа
AOT аргын ачаар аппликэйшн ажиллах хүчдэл бага болох ба таны утасны тэжээл бага зарцуулагдах болно. Утсаа ашиглах үед энэ нь нэг их мэдрэгдэхгүй боловч идэвхитэй үйлдэл хийгээгүй үед апп далд ажиллаж буй процессууд бага тэжээл зарцуулах болно. 

Миний анзаарснаар өмнө нь утас маань идэвхигүй үед 30%-ийн тэжээл зарцуулалттай байсан бол ART болгосноор идэвхигүй үеийн тэжээл зарцуулалт маань 20% хүрэхгүй байна. (Nexus5)

Дутагдалтай тал
Хэдийгээр энэхүү функц маань давуу тал ихтэй боловч мөн л дутагдалтай талууд бас байна.

1.Илүү багтаамж эзэлнэ
Тодруулбал таны утсанд аппликэйшн суухдаа 10-20% илүү багтаамж эзэлнэ. Энэ бол ART таны утасны хурдыг ихэсгэж байгаагийн шалтгаан юм. Олон апп суулгахын хэрээр таны утасны хайран багтаамж багасах болно. Мөн аппликэйшн суухдаа бага зэрэг удаан суух болно.

2. Зарим Апп таарахгүй
Андроид 4.4.2 дээр ихэнх аппликэйшнууд буюу 99% нь сууна. Миний мэдсэнээр WhatsApp болон MX Player ажилдаггүй юм байна лээ. Хэрэв та ажиллах болон ажиллахгүй апп-уудыг мэдье гэвэл эндээс хараарай. Магадгүй таны чухал апп-ууд ажиллахгүй байвал ART-с Dalvik руу буцаачихаж болно.


 Хэрхэн ART-руу шилжүүлэх вэ
Юуны өмнө таны Андроид хувилбар 4.4.x мөн Root хийгдсэн байх ёстойг анхааруулъя.

1. Settings->About phone руу орно
2. Build Number дээр You're a Developer гэж гарах хүртэл давтаж дарна.
3. About phone хэсгээс буцаж гараад Developer options руу орно.
4. Developer options дотроос Select Runtime-ийг ART болгож өөрчилнө.

Үүний дараа таны утас 10-20 минут орчим Reboot хийх ба энэ хугацаанд таны утсан дээрх апп өгөгдлүүдийг ART функцтай тохирох хэлбэрт шүлжүүлнэ. Хэрэв хүсвэл Dalvik функцруу буцааж ч болох ба ямар ч өгөгдөл устаж алдагдахгүй ердөө л 10 минут зарцуулах болно.

Хэрэв дээрх заавартай холбоотой ямар нэгэн асуудал гарвал манай сайт хариуцахгүй болохыг анхааруулъя.


Эх сурвалж: Forbes.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer