Хэрэглэгчийн технологийн хамгийн том үзэсгэлэнгүүдийн нэг болох "Consumer Electronics Show" эхлэх дөхлөө. Лас Вегас хотноо энэ оны үзэсгэлэн CES 2014 энэ сарын 7-оос 10-ны хооронд болох юм.
CES-ын үеэр томоохон технологийн байгууллагууд өөрсдийн шинэ бүтээлүүдээ танилцуулдаг бөгөөд CES 2014-ын гол онцлог зөвхөн нэг шинэ бүтээгдэхүүнүүдээс гадна энэ жилийн хэв маягийг тодорхойлох онцлогтой юм.
Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Intel, Sony, Yahoo, Twitter-ын гүйцэтгэх захиралууд байгууллагуудынхаа одоогийн байдал болон ирээдүйд яах талаараа танилцуулах юм.
CES-ээс харахыг хүсч байгаа технологиудын нэг бол яах аргагүй 3D принтер юм. 2013 онд 3D принтер ашиглагдаж эхэлсэн ч ихэнхдээ томоохон байгууллагуудад ашиглагдаж байсан бөгөөд энгийн хэрэглэгчдэд тийм ч их тархаж амжаагүй юм. Тиймээс 3D принтер энэ жилийн үзэсгэлэнгийн нэгэн томоохон сэдэв байх болов уу.
Хэрэглэгчдийн сонирхолыг татаж байгаа бас өөр нэгэн төрлийн технологи бол яах аргагүй зүүдэг технологи буюу ухаалаг бугуйн цаг болон шилнүүд юм.
Ингээд мөн хүмүүсийн анхаарлыг хамгийн их татах хэсэг бол ухаалаг утас болон таблетууд юм. Утас үйлдвэрлэгчид болох Sony, Samsung, LG мөн хятадын Huawei болон ZTE шинэ утаснуудаа CES 2014-ын үед танилцуулах магадлалтай. Энэ дундаас хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байгаа нь мэдээж Samsung юм. Олон хүмүүс Galaxy S5 утсыг танилцуулна гэж найдаж байгаа юм.
Таблетын хувьд үзэсгэлэнгийн үеэр нилээд олон шинэ таблетууд гарах бөгөөд эдгээр нь голдуу хямд загварынх бололтой.
Эх сурвалж: ibtimes.co.uk
0 comments:
Post a Comment