Игорь Иванович Сикорский |
Игорь Иванович Сикорский 1889 оны 5 сарын 25-нд Оросын Эзэнт Гүрний Киев хотод төржээ. Бага насанд нь түүний ээж түүнд хичээл заахаас гадна түүнийг урлагт дуртай болгосон байна. 1900 онд тэрээр Германруу өөрийн эцгийг дагаж явахдаа олон зүйл ярилцаж байгалийн шинжлэх ухаанд дурлах болжээ. Гэртээ эргэж ирээд тэрээр анхны нисэх төхөөрөмжүүдээ туршиж эхэлсэн байна. Энэ үед тэрээр 12 настай байжээ.
1903 онд 14 настайдаа Санкт-Петербург хотын Тэнгисийн цэргийн академид сурч байсан хэдий ч тэрээр зохион бүтээгч болох хүсэлтэй байсан учраас 1906 онд акамедиас гарч Парис хотноо сурах болжээ. 1907 онд тэрээр эргэн ирж Киевийн Политехникийн Институтад суралцаж эхэлжээ. Жилийн дараа тэрээр дахин эцгээ дагаж Герман улсруу явсан бөгөөд тэр үед тэрээр Райтын ах дүүгийн мөн Фернанд вон Зеппилингийн нисэх төхөөрөмжүүдийн амжилтын талаар мэджээ. Үүний дараа тэрээр нисэх төхөөрөмжүүдэд өөрийн амьдралаа зориулахаар шийдсэн байна.
1909 он гэхэд Парис хотод дахин сурч эхэлсэн бөгөөд Франц улс тухайн үеийн аэронавтиктын талаар сурахад хамгийн тохиромжтой газар байжээ.
1912 он гэхэд тэрээр "Русско-Балтийский вагонный завод"-ын нисэх онгоцны хэсгийн ахлах инженер болжээ. Ингээд тэрээр анхны дөрвөн хөдөлгүүртэй "Русский Витязь" нисэх онгоцыг зохион бүтээсэн байна.
Русский Витязь |
Дэлхийн нэгдүгээр дайн дуусч мөн Оросын эзэнт гүрэнд нуран унахад тэрээр Европт боломж бололцооны байдал муу болсныг мэдэж АНУ-руу дүрэвсэн байна. Ингээд 1919 оны 3 сарын 30-нд тэрээр Нью Иорк хотод иржээ.
АНУ-д ирснийхээ дараа тэрээр хэсэг хугацаанд багшийн ажил хийж байсан хэдий ч тэрээр нисэх онгоц зохион бүтээх боломж бололцоог хайсаар байжээ.
1923 онд тэрээр "Sikorsky Manufacturing Company" (сүүлд "United Technologies Corporation")-ыг байгуулсан бөгөөд анхны Америкийн хоёр хөдөлгүүрт нисэх онгоц "S-29"-ыг бүтээжээ. Үүнээс гадна "S-42" усан дээр газарддаг нисэх онгоц зохион бүтээсэн бөгөөд "Pan Am"-ын нислэгүүдэд ашигладаг байжээ.
S-29 |
S-42 |
Тухайн үед мөн тэрээр босоо чиглэлд нисэх төхөөрөмж дээрээ ажиллаж байсан бөгөөд 1939 оны 9 сарын 14-нд "Vought-Sikorsky VS-300" тэнгэрт хөөрсөн байна. Түүний энэхүү бүтээл нь сүүлд "R-4" болсон бөгөөд энэ нь анхны олноор үйлдвэрлэсэн нисдэг тэрэг болсон юм.
VS-300 |
R-4 |
Тэрээр 1972 оны 10 сарын 26-нд "Connecticut" мужийн "Easton" хотын гэртээ нас баржээ.
Хүн бүрийн мэддэг АНУ-ын зэвсэгт хүчний UH-60 Black Hawk нисдэг тэрэг "Sikorsky: A United Technologies Company"-гийн бүтээл юм. |
Эх сурвалж: wikipedia.org
0 comments:
Post a Comment