Sony-гийн Богино Зайны Прожектор

1/13/2014

Том хавтгай дэлгэцтэй телевизорын оронд "Sony" ханаа өргөн дэлгэц болгохыг санал болгож байна. Прожектор үргэлж илүү өргөн дэлгэцний боломж олгодог. Гэсэн хэдий ч прожекторыг таазан дээр тогтоох мөн бүх каблиудыг зохицуулна гэж олон асуудал дагуулдаг.


Харин эдгээр асуудал "Sony"-гийн "4K Ultra Short Throw Projector" ашигласнаар шийдэгдэх юм. "Sony" шинэ бүтээлээ "CES 2014" үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан байна.

Шинэ прожектор маш богино хэмжээнд өргөн зураглал гаргах чадвартай бөгөөд хэмжээгээрээ 147 инчийн телевизтой тэнцэх юм. Энэхүү прожектор нь "SXRD" лазерын прожектор ашигладаг байна.


Мөн прожектор нь жижиг хэмжээний сервант дотор байрладаг учраас ашиглаагүй үед орчин үеийн дизайн бүхий тавилга мэт харагдах болно.


"Sony" энэхүү прожектор 2014 оны зун худалдаанд гарна гэж хэлсэн бөгөөд үүнд нэг асуудал байгаа бөгөөд үнийн хувьд 30,000 - 40,000$ байх юм.


Эх сурвалж: cnet.com, youtube.com

0 comments:

Post a Comment

 
Toggle Footer