1916 оны 9 сарын 15
дэлхийн нэгдүгээр дайн баруун фронт.
Хоёр тал нуувчны (окоп) байлдааны маягаар удаан хугацаанд
тулалдаж байсан ч аль тал нь ч илүү байж чадахгүй нэгэн байрлалдаа гацсаар
байв. Гэвч энэ удаа Англичууд шинэ дайны төхөөрөмж ашиглахаар шийдсэн нь танк
байв. “Mark 1” танкуудыг анх “Flers
Courcelette”-ын тулаанд ашигласнаар энэ
тулаан танк ашигласан анхны тулаан болсон юм.
Дэлхийн нэгдүгээр
дайны үед дайтаж буй талууд маш их хэмжээний нуувч ухаж бие биеийнхээ
довтолгооноос хамгаалж байв. Тухайн үед явган цэргүүд маш олноор довтолгоо
хийдэг байсан хэдий ч пулемётоор зэвсэглэх хамгаалж байгаа тал довлогчдыг
амархан устгадаг байжээ.
Тиймээс ч нуувчны
байлдааны гацаанаас гарахын тулд Их Британи болон Франц улсууд шинэ төрлийн
хуягласан довтлох машинууд дээр ажиллаж эхэлсэн байна. “Танк” гэдэг үгийг анх британичууд шинэ машиныхаа хэрэглээг нууцлахын тулд
ашиглаж байсан байна.
|
"Flers Courcelette"-ын тулааны үеийн "Mark-1" Британий танк |
|
"Mark-1" танк тулаанд ашигласан анхны танк болжээ |
|
"Mark-1" нь маш удаан мөн хамгаалалтын хувьд ч муу байв |
Ийнхүү танк
дэлхийн нэгдүгээр дайнд ашиглагдаж эхэлсэн бөгөөд британичууд “Маrk” серийн хүнд танкуудыг ашиглаж байсан бол
францчуудын хувьд “Renault FT” төрлийн хөнгөн танк ашиглаж эхэлжээ.
|
"Renault FT" хөнгөн танк |
|
"Renault FT" танкны цуваа |
Германчуудын хувьд
танкны хэрэглээ бараг байгаагүй бөгөөд тэд зөвхөн “A7V”-г дайны сүүлийн өдрүүдэд ашиглаж эхэлжээ. 20 ширхэг
л “A7V” фронтруу хүргэгдсэн
байна.
|
Германы "A7V" танк |
Дэлхийн нэгдүгээр
дайны үед Француудын зохион бүтээсэн “Renault
FT” танк нь эх бие дээрээ 360 градус
эргэх гол буу нь байрладаг хөнгөн танк байсан ба энэ нь дараа дараагийн бүх
үеийн танкуудын хамгийн гол концепт (зарчим) нь болсон байна.
|
"Renault FT" танкны загвар |
Дэлхийн нэгдүгээр
дайны үед анх гарч ирсэн танк гэхдээ зохион бүтээгчдийнх хүссэн үр дүнг гаргаж
чадаагүй байна. Тэд танкууд шийдэмгий ялалт авчирна гэж найдаж байсан хэдий ч
тухайн үеийн танкуудад маш олон дутагдалтай талуудтай байжээ.
Тиймээс ч хоёр дайны дунд үед болж байсан бүс нутгийн байлдаан тулаануудын үед улс орнууд зэвсэглэлээр байлдаж байгаа талуудыг хангаж зэвсгээ туршиж үздэг байжээ.
|
Испаны иргэний дайны үеийн "T-26" танк |
Дэлхийн
хоёрдугаар дайн эхлэхээс өмнө танкны боломж бололцоо илүү өссөн бөгөөд анх ЗХУ
Халхын Голын тулааны үед анх танк болон нисэх хүчнийг маш олон тоогоор
ашигласан довтолгоо анх хийж байжээ.
|
Халхын Голын тулааны үеэр |
Нэгдүгээр дайны
үед гарч ирсэн танк шийдэмгий аялалт байгуулж чадах машин байгаагүй ч дэлхийн
хоёрдугаар дайн эхлэхэд танкууд довтолгооны хамгийн гол зэвсэг болсон байв.
Нацист Германы шинэ төвлөрсөн танкны их хүчээр дайсны хамгаалалтын шугамыг
цөмлөх “Blitzkrieg” буюу
цахилгааны дайны тактик нь маш их үр дүнтэй байжээ. Энэ тактик нь төвлөрсөн маш
олон тооны танк довтолгоонд орж танкы дараа явган цэргүүд дайрах байв. Мөн
тэдний довтолгоонд нисэх хүчний бөмбөгдөгчид агаараас туслалцаа үзүүлдэг
байжээ. Маш хурдан хугацаанд дайсны бэхлэлтийг сэтлэж дайснууддаа хариу үйлдэл
үзүүлэх боломж олгодоггүй байжээ. Ийнхүү цэргийн тоогоор бага хэдий ч дайснаа
дарах боломжтой болсон байна. Тиймээс ч дэлхийн хоёрдугаар дайны үед танк
довтолгооны хамгийн гол зэвсэг болсон юм.
|
Курскын тулааны үе |
Европын улсуудыг
эзлэхэд хурд маш чухал байсан хэдий ч ЗХУ нь цахилгаан дайн хийхэд хэмжээний
хувьд хэтэрхий том байсан байна.
Танк нь тухайн
үед хүнд, дунд, хөнгөн гэсэн гурван төрөлд хуваагдаж байсан бөгөөд мэдээж
жингээр ийнхүү ялгадаг байв. 1942 он гэхэд Германы “Барбароса” төлөвлөгөө зогсолтонд орсон бөгөөд
цахилгаан дайны арга хэргэжихгүй болсон байлаа. Мөн довтолгооноос илүү
хамгаалалтын байдалд орсон бөгөөд энэ нь дараа дараагийн танкны загварыг илүү
хүнд хамгаалалт болон илүү өндөр калибрын буутай болгож байв. Хүнд танкууд бол
хамгаалалтын хувьд маш сайн, илүү хүчтэй их буутай бөгөөд үүний жишээ бол
Германы “Panzer 6 буюу Tiger-1”
танк юм.
|
Германы "Tiger-1" төрлийн хүнд танк |
|
"Tiger-1"-ыг 1942-1944 оны хооронд 1437ш үйлдвэрлэсэн байна |
“Tiger-1” танкны
дараагийн загвар нь “Tiger-2” байв.
|
"Tiger-2"-ын албан ёсны нэр нь "Panzerkampfwagen Tiger Ausf.B" юм |
|
492 ширхэг үйлдвэрлэгдсэн энэхүү танк нь "Koningstiger" гэсэн албан бус нэртэй болсон байна |
Дунд төрлийн
танкын хамгийн том жишээ бол ЗХУ-ын “T-34” танк юм. Энэхүү
танканд тухайн үеийн танкуудаасаа илүү олон чанар байсан байна. Жишээ нь өргөн
гинж, налуу хамгаалалтын төмөр лист мөн үйлдвэрлэхэд хурдан. Хамгаалалтын төмөр
листүүдийг өнцөг үүсгэн байрлуулснаар хамгаалалтын зузааныг төмөр листийн
хэмжээг ихэсгэхгүйгээр сайжруулсан байна. Тиймээс ч анх T-34 танк ашиглаж эхлэхэд Германы танкны эсрэг
буунуудын сум өнцөг үүсгэн байрлах хамгаалалтыг мөргөж ойдог байжээ. T-34
танкны дараах үеийн танкууд энэхүү
шинэ концептыг ашиглах болжээ. Германы “Panzer 5 буюу Panther” болон “Tiger-2” танк нь хамгаалалтын төмөр листээ өнцөг үүсгэн
байрлуулсан байдаг. Гэсэн хэдий ч хүнд танкууд нь үйлдвэрлэхэд илүү хэцүү
учраас хангалттай ихийг үйлдвэрлэх боломжгүй байв.
|
Өргөн адил хэдий ч байрлах өнцгийг солисноор хамгаалалтын зузаан нэмэгдэнэ |
|
"Т-34" танкны хамгаалалтын схем |
|
"T-34/85" танкны бүтэц |
|
Нийт 84070 ширхэг "T-34" танк үйлдвэрлэгдсэн байна |
|
Берлин 1945 он |
|
Германы дунд жингийн "Panzer 5 - Panther" танк |
|
Германы танкуудыг илүү нарийн хэсэг олон байсан тул тооны хувьд үргэлж цөөхнийг үйлдвэрлэдэг байжээ |
Мөн T-34 танкны өргөн гинж шавар шавхай болон бусад
саадыг илүү амархан давж чаддаг байжээ. Тиймээс ч Оросуудын дунд “танки грязи не боятся” буюу “танк шавар шавхайнаас айдаггүй” гэсэн үг гарчээ. Тиймээс ч T-34 танкны дараа Германы танкууд илүү өргөн гинжтэй
болсон.
Хөнгөн танкууд
бол илүү хурдан танкууд учраас илүү хүнд танк ашиглах боломжгүй мөн тагнуулын
үйл ажиллагаанд ихэвчлэн ашиглаж байв.
|
"Panzer-2" хөнгөн танк |
Дэлхийн
хоёрдугаар дайны дараа хүйтэн дайн эхэлж энэ нь ч улс орнууд танкаа улам
сайжруулах шалтгаан болж байжээ. Хүйтэн дайны дараа танкуудыг хооронд хүнд,
дунд, хөнгөн гэж ялгахаа болиж тулааны гол танк гэх шинэ нэршил гарчээ. Гол
танкууд нь хуучны дунд танкуудаас үүсэлтэй бөгөөд хүнд болон хөнгөн танкны
үүргийг давхар гүйцэтгэх чадвартай болсон бөгөөд жингээр хуучин шигээ ялгах
шаардлагагүй болов.
|
Тулааны гол танкууд "T-72", "M60", "Abrams M1" |
Дайны үед
танкуудын хүч чадал, зэвсэглэл, хамгаалалт зэрэг бүх төрлийн үзүүлэлт сайжирсан
хэдий ч мөн олон сул талуудтай байжээ. Тухайн үеийн танкууд оновчтой буудлага
хийхийн тулд заавал зогсож байж буудах хэрэгтэй байсан бөгөөд хөдөлж байх үед
танкны их буу нь эх биеээ дагаж хөдөлдөг байв. Тиймээс ч дараа дараагийн үеийн
танкууд буу тэнцвэржүүлэгчтэй болж хөдөлгөөнтэй үедээ ч гэсэн байгаа байнга
ониондоо байлгаж оновчтой буудлага хийх боломжтой болсон байна.
Зэвсэглэлийн хувьд
хүйтэн дайны үеийн тулааны гол танкууд нь үргэлж өндөр калибрийн (100 мм-ээс их) их буутай болсон
бөгөөд нь хуучны хүнд танкны үүргийг гүйцэтгэх чадвартай болсон.
Танкны багт удирдагч, буучин, цэнэглэгч, жолооч гэсэн ерөнхий 4 хүнээс бүрддэг. Цэнэглэгчийн үүрэг бол хүнд сумыг цэнэглэх байдаг. ЗХУ энэ байдлаас татгалзахын тулд анхны автомат цэнэглэгчийг 1960-аад оноос ашиглаж эхэлсэн бөгөөд энэхүү цэнэглэх төхөөрөмжөө дараа дараагийн танкууддаа ашиглагдсан юм.
Харин АНУ-ын гол танк "Аbrams" төрлийн танк автомат цэнэглэгчийг ашигладаггүй байна.
Мөн пуужин илүү сайн оновчтой байсан тул пуужинг танканд ашиглах туршилтууд хийж байсан бөгөөд үүнээс "ИТ-1" гэсэн танк үүссэн байна. Харин дараа дараагийн ЗХУ/ОХУ-ын танкууд нь их пуугаар сум биш мөн пуужин харвах чадвартай болжээ.
Танкны
хөгжлийг дагаж танкны эсрэг зэвсэглэл хурдацтай хөгжиж байсан бөгөөд зөвхөн
хамгаалалтын төмөр листийн зузаан танк болон танкны багийн хамгаалж чадахгүй
болжээ. Тиймээс ч олон төрлийн аюулаас хамгаалахын тулд илүү нарын хамгаалалтын
систем хэрэгтэй болжээ.
Танкны хамгийн
анхны хамгаалалт бол мэдээж дайсандаа оногдохгүй байх юм. Оногдохгүйн тулд
дайсны лазер, дулаан мэдрэгч зэрэг онио байны эсрэг системтэй байх хэрэгтэй
гэсэн үг юм.
Хэрвээ дайсан
танкыг онилж буудсан бол дараагийн хамгаалалт бол идэвхтэй хамгаалалтын систем
байх юм. Энэ тохиолдолд танкны тусгай хамгаалалтын систем ирж буй сумыг замд нь
устгах хэрэгтэй юм. Үүний нэг жишээ бол Оросын “Арена” идэвхтэй хамгаалалтын систем юм.
Танкны дараагийн
хамгаалалтын давхарга бол танкны хуяг болон реактивны хамгаалалтын хэсэг юм.
Реактив хамгаалалт нь жижиг жижиг тэсрэх бодис бүхий хайрцагнуудаас бүрдэх
бөгөөд мөн дотор нь хамгаалалтын листүүд байрлах юм. Сум реактивны
хамгаалалтанд хүрэхэд жижиг хайрцагтай хамгаалалт тэсэрч сумны хамгийн гол
хүчийг нь арилгадаг байна. Ийнхүү танкны хамгаалалтын давхарга нэвтрэхгүй
багийнханыг аюулаас хамгаалдаг байна.
|
Реактив хамгаалалт бүхий "M60" танк |
|
Реактив хамгаалалт бүхий "T-72" |
Танкны хөгжлийн гол хөдөлгүүр нь илүү хүчтэй мөн оновчтой буудлаа мөн илүү найдвартай хамгаалалтанд оршдог юм.
Эх сурвалж:
wikipedia.org, youtube.com
0 comments:
Post a Comment